Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын төмрийн хүдрийн импорт буурав

Дэлхийн төмрийн хүдрийн зах зээлийн 60 орчим хувийг эзэлдэг Хятадын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн аравдугаар сард 67.8 сая тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн есдүгээр сарынхтай харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Өнгөрсөн есдүгээр сард тус улсын төмрийн хүдрийн импорт 74.6 сая тоннд хүрсэн нь дээд үзүүлэлтэд тооцогдож байсан юм. Аравдугаар сард Хятадын үндэсний баяр тохиосонтой холбоотойгоор импортын үзүүлэлт буурсан гэж зарим шинжээч тайлбарлаж байна. Хэдийгээр шинжээчид Хятадын өсөлтийн хурдац буурна гэж буй ч  энэ жилийн хувьд тус улсын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 10 гаруй хувиар өсөөд байгаа юм.  

Хятадын хувьд өнгөрсөн жил 744 сая тонн төмрийн хүдэр импортолж байсан юм. Харин энэ жил уг түүхий эдийн импорт 800 сая тоннд хүрэх төлөвтэй байна.

 

Б.Төгс