Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Уул уурхайн компаниудын татвар нэмэгджээ

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн татварын хэмжээ нэмэгджээ. Татварын ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 771 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Үүнээс хамгийн гол татвар болох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 195,3 тэрбум төгрөг болжээ. Энэ нь нийт төлсөн татварын 25,3 хувийг эзэлж байгаа аж. Өнгөрсөн оны мөн үед АМНАТ-ийн хэмжээ 269,1 тэрбум төгрөг болж байсан бөгөөд нийт татварын хэмжээнд 36,5 хувийг эзэлж байжээ. АМНАТ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 73,8 тэрбум төгрөгөөр буюу 28 хувиар буурсан байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн нийт татварын хэмжээнд эзлэх АМНАТ-ийн эзлэх хувь ч 11 нэгж хувиар буурчээ.

Зөвхөн 10 дугаар сарын мэдээг харвал компаниуд 88,6 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Есдүгээр сарынхаас 15 хувиар, өнгөрсөн оны 10 дугаар сарынхаас хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

С.Болд-Эрдэнэ