“Эрдсийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлгийн Ерөнхийлөгчийн Тамгын газар, уул уурхайн яам, Mongolian Mining Journal хамтран Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэг дээр Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба "ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГОД ЗАЙЛШГҮЙ ТУСГАХ АСУУДЛУУД" илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГОД ЗАЙЛШГҮЙ ТУСГАХ АСУУДЛУУД"
МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.ДамбаМУУҮА-ИЙН ТУХАЙ
1994 онд үүсэн байгуулагдсан. 190 гаруй гишүүнтэй.
Зорилго:- Гишүүдийн дуу хоолойг төрийн бодлогод тусгуулах;
- Тэдний хууль ёсны нийтлэг эрх ашгийг хамгаалах;
- Мэдээлэл, үйлчилгээгээр хангах;
Үйл ажиллагааны чиглэл:- Эрх зүйн орчинг тогтвортой болгох;
- Татварыг зохистой хувь хэмжээнд, өрсөлдөхүйц чадвартай байлгах;
- Хүнд суртал бага байлгах;
Зорилтот бүлгүүд:- Төрийн байгууллага;
- Иргэний нийгэм;
- Гишүүд, дэмжигчид;
МУУҮА-ИЙН САНАЛ
Эрдэс баялгийн салбарт баримтлах зарчим
• Салбарын эрх зүй, татварын орчинтой холбоотой аливаа бодлого, шийдвэрийг судалгаа шинжилгээнд суурилж, мэргэжлийн холбоодын байр суурь, саналыг харгалзан үзэж гаргах;
• Тэрхүү эрх зүйн акт нь оролцогч талуудын хууль ёсны эрх ашгийг хохироохгүй байх;
• Төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн тэгш байдлыг хангасан бие даасан Бодлогын зөвлөлийг байгуулж, хамтын шийдвэрийг гаргах тогтолцоонд шилжих;
• Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өнөөгийн байгаа тогтолцоог өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн эрх, үүргийг мэргэжлийн холбоод, мэргэшсэн шинжээчдэд шилжүүлэх;
• Төрийн оролцоог бүртгэл, зөвшөөрөл, хяналтын түвшинд чадавхижуулж, ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд хязгаарлах;
• Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд гэдэг нэр томьёог хасах, 15 ордын жагсаалтад дахин нэмж бүртгэхгүй байх;
• Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцааг арилжих замаар нийтийн өмчийн хэлбэрт шилжүүлэх;
• Геологи хайгуулын салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, геологийн ажлыг олборлолтоос түрүүлэн хөгжүүлэх бодлого баримтлах;
МУУҮА-ИЙН САНАЛ
Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын чиглэл
• Дэд бүтцийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийг татварын бодлогоор дэмжих;
• Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг тээвэр ложистик болон дэд бүтцийн бусад салбарын бодлоготой уялдуулах;
• ”Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”, “хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачлага”, “нийгэм, эдийн засаг, байгаль орчны стратегийн нөлөөллийн үнэлгээ”-тэй холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж нэвтрүүлэх;
• Ашигт малтмалын ордын нөөцийн үнэлгээний олон улсын стандартад шилжих;
• Боловсруулах салбарыг хөгжүүлэхдээ тухайн бүс нутаг дахь ашигт малтмалын ордуудын байршил, дэд бүтцийн хөгжилтэй уялдуулан үйлдвэрлэлд зарцуулагдах усны хэрэглээ болон хорт хаягдал, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл зэрэг хүчин зүйлүүдийг цогцоор нь шийдвэрлэх;
• Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын стандарт, журмыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, хяналт, хариуцлага , мониторингийн ажлыг гүйцэтгэхэд мэргэжлийн болон орон нутгийн байгууллагын эрх, үүргийг нэмэгдүүлэх;
МУУҮА-ИЙН САНАЛ
• Мэргэжлийн боловсон хүчнийг аж ахуйн нэгжийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулж мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон техникийн коллежуудад бэлтгэх;
• Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг үе шаттайгаар бууруулж, улмаар халах бодлого баримтлах;
Төрийн ордон, 2013-11-15