Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Сумитомо Мицуй” банкны нээлт боллоо

Японы Sumitomo Mitsui Banking Corporation-ийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын нээлт өчигдөр боллоо. SMBC өнгөрсөн наймдугаар сард Монголбанкнаас Төлөөлөгчийн газар нээх зөвшөөрлөө авсан юм. Sumitomo Mitsui Banking Corporation дэлхийн хамгийн том 20 банкны нэг бөгөөд дэлхийн 20 орчим улсад салбартай аж. 2001 онд “Сумитомо” банк болон” Сакура” банк нэгдэн Sumitomo Mitsui Banking Corporation-ийг байгуулж байжээ.

“Сакура” банк нь “Мицуй” болон “Тайёо Кобе” банкны нэгдэл юм. “Мицуй” банк нь 1876 онд байгуулагдсан Японы ууган банк бол “Сумитомо” банк 1895 он Осакад байгуулагджээ. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны дараа Японы эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжилд энэ хоёр банкны оруулсан хувь нэмэр асар их байдаг аж.

Нээлтийн ажиллагааны үеэр “Sumitomo Mitsui Banking Group-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хэрэглэгчдийнхээ бүхий л төрлийн хэрэгцээнд зориулж, олон улсын жишгийн санхүүгийн үйлчилгээ, төслийн санхүүжилт хүргэхийн төлөө чармайж ажиллах болно” хэмээн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын захирал Хажимэ Учида онцолсон байна.

С.Болд