Монголбанкны төлбөрийн тэнцлийн аравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэл гарчээ. Аравдугаар сард 163.6 сая долларын ГШХО Монгол улсад оржээ. ГШХО өнгөрсөн есдүгээр сарынхаас 90 орчим хувиар өссөн ч өнгөрсөн оны аравдугаар сартай харьцуулахад 24 хувиар буурсан байна.
Гэхдээ долдугаар сараас хойш нэг сард орж байгаа хамгийн өндөр ГШХО аравдугаар сард оржээ. Харин эхний 10 сарын байдлаар нийт хоёр тэрбум долларын ГШХО бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 хувиар буурсан үзүүлэлт аж.
Эхний 10 сарын байдлаар төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 2,8 тэрбум доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 45 сая доллар буюу хоёр хувиар өсчээ. Мөн эхний 10 сард нэг тэрбум 31 сая долларын нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 64 сая доллараар буурсан байна.
С.Болд-Эрдэнэ
.