Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Японы нүүрсний хэрэглээ өсчээ

Нүүрсний томоохон хэрэглэгч Япон улсын нүүрсний хэрэглээ энэ оны 10 дугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувиар өссөн байна. Японы 10 том цахилгаан станцын нүүрсний хэрэглээ жилийн өмнөхөөс ойролцоогоор 16 хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Ингэснээр Японы нүүрсний импорт жилийн өмнөхөөс 11 хувиар өссөн байна. Ирэх сард шинээр нийтдээ 1600 мВт-ын хүчин чадалтай хоёр цахилгаан станц ашиглалтад орох бөгөөд нүүрсний хэрэглээг жилд 3,7 сая тонноор нэмэгдүүлэх юм байна.

Япон улс нь шингэрүүлсэн байгалийн хийн дэлхийн хамгийн том импортлогч, нүүрсний хоёр дахь импортлогч, газрын тосны гурав дахь том хэрэглэгч улс юм. 2012 онд Япон улс дэлхийн байгалийн хийн хэрэглээний 37 хувийг дангаараа хэрэглэжээ. Атомын цахилгаан станцаас татгалзаж байгаа тус улсын эрчим хүчний эх үүсвэр нь газрын тос, байгалийн хий, нүүрснээс ихээхэн хамааралтай болж байгаа юм.


С.Болд-Эрдэнэ