Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Glencore Xstrata нүүрсний бизнест 750 сая ам.доллар зарцуулна

“Glencore Xstrata” компани 2016 он хүртэл 4 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс 750 сая ам.долларыг нь нүүрсний бизнесээ өргөжүүлэхэд зарцуулж,  эрчим хүчний нүүрсний олборлолтоо 21 хувиар нэмэгдүүлэхээр зорьж байна. Тус компани нь Австралийн нүүрсний салбарт 2,6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 2016 он гэхэд жилд 160 сая тонн коксжих нүүрс олборлох хүчин чадалтай болохоор ажиллаж эхэлснээ мэдэгдээд байгаа юм.

Компанийн зүгээс ирэх жилүүдэд нүүрсний олборлолтод гол хөрөнгө оруулалтаа зарцуулах аж. Энэ нь БНХАУ, Энэтхэг, Турк болон Вьетнам улсын нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдэж буйтай холбоотой. Тус компанийн шинжээчдийн үзэж байгаагаар 2020 он хүртэл дэлхийн 59 оронд нүүрсний эрчим хүчний 1600 цахилгаан станц шинээр баригдах төлөвтэй байна.

Харин Glencore Xstrata-гийн гол өрсөлдөгчид болох Рио Тинто, Англо-Американ болон BHP Billiton зэрэг компаниуд хөрөнгө оруулалтын зардлаа танахаа мэдэгдэж, зарим уурхайн үйл ажиллагааг түр зогсоохоор болж байгаа билээ.  
 
Э.Од