Дэлхийн газрын
ховор элементийн зах
зээл дэх нийлүүлэлтийг бараг дангаараа шахуу хангаж буй Хятадын Засгийн
газар
газрын ховор элементийн ирэх оны экспортын хэмжээг гаргажээ. Тодруулбал,
Хятадын энэ салбарын компаниудад ирэх 2014 оны эхний хагаст нийтдээ 15
мянган тонн газрын
ховор элемент экспортлох эрх олгожээ. Энэ дундаа газрын хөнгөн элемент
нь 13.3
мянган тонн, хүнд элемент нь 1796 тонн байх ажээ. Энэ нь 2013 оны эхний
хагаст олгосон экспортын квоттой харьцуулахад 2.5 хувиар буурсан дүн юм.
Одоогоор
тус улсад нийт 27 компани газрын ховор элемент олборлон, үйлдвэрлэл
эрхэлж буй
бөгөөд эдгээрт 5-1196 тонн хүртэлх бүтээгдэхүүн экспортлох эрхийг тус
тус
олгожээ.
Хятад экспортын хэмжээгээ бууруулахын хэрээр дэлхийн технологи
үйлдвэрлэгч улс орнууд ч эрсдэлийг хэдийнэ тооцон,
зарим алхмыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тухайлбал АНУ-ын “Molycorp” өөрийн
хуучин үйлдвэр уурхайг сэргээн ажиллаж байгаа бол Орос улс агуулахад нөөцөлсөн
байсан эртний “эрдэнэс”-ээ одооноос ашиглах төсөлд ханцуй шамлан ороод буйг энд
дурдаж болно.
Б.Төгс