Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголбанкны худалдаж авсан алт 77 хувиар өсчээ

Монголбанкны мэдээгээр энэ оны эхний 11 сарын байдлаар алт үйлдвэрлэгчдээс 5739,9 кг алт худалдаж авсан байна. Өнгөрсөн оны мөн үед 3227,1 кг-тай харьцуулахад Монголбанкны худалдаж авсан алтны хэмжээ 77 хувиар өсчээ. Энэ жил, ялангуяа сүүлийн саруудад Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж байгаа юм. Энэ жилийн нийт худалдаж авсан алтны 44,7 хувь буюу 2571,4 кг алтыг сүүлийн дөрвөн сард худалдаж авчээ.

Харин Үндэсний статистикийн хорооны мэдээгээр алт олборлогч компаниуд энэ оны эхний 11 сард 8457 кг алт үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алт үйлдвэрлэл 53,2 хувиар өссөн байна. Одоогоор нийт олборлосон алтны 70 орчим хувийг Монголбанкинд тушаагаад байгаа аж.



С.Болд-Эрдэнэ