Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ванино боомт IPO гаргахаар судалж байна

ОХУ-ын Ванино боомтын IPO гаргах боломжийн талаарх хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх нэгдүгээр сарын 27-нд болохоор товлогджээ. Аль хөрөнгийн бирж дээр, хэрхэн гаргахаар төлөвлөж байгаа талаар хараахан тодорхойгүй байна. Ванино нь Алс Дорнодын томоохон боомтын нэг юм. 2012 оны байдлаар тус боомтын ачаа тээвэрлэлт 20,3 сая тоннд хүрч, цэвэр ашиг 179,7 сая рубль байжээ. Одоо тус боомт дээр нүүрсний шинэ терминал, төмөр зам барьж, 2016 онд ашиглалтад оруулахаар төслийн ажлыг эхлээд байна.  

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Мечел” компани Ванино боомтын 73,3 хувийг 492 сая ам.доллараар буюу анх зарласан үнээс 10 дахин илүү үнээр худалдан авч байсан бөгөөд 2013 оны нэгдүгээр сард 71,4 хувийг Киприйн “Sedmino Investments”, “Opern Trade” болон “Travine Trading” гэсэн офшор гурван компанид худалдсан билээ. Гэхдээ “Мечел” компани өөртөө Ванино боомтын хувьцааны 1,5 хувийг эзэмшилдээ үлдээсэн юм. Харин энэ оны есдүгээр сард тус боомтын 24,9 хувийг РЖД компанийн хяналтад байдаг Төрийн бус тэтгэврийн сан “Благосостояние”эзэмших болсныг мэдэгдсэн байдаг.  



Э.Од