Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Алтны үнэ гурван жилийн доод түвшинд хүрэв

Алтны үнэ өнөөдөр өглөө 1186,5 доллар хүрч,  2010 оны наймдугаар сараас хойш хамгийн доод түвшиндээ хүрээд байна. 2011 оны наймдугаар сард алтны үнэ түүхэндээ хамгийн өндөр буюу 1830 ам.долларыг давж байсан юм. Алтны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд, тэр дундаа наймдугаар сараас хойш тогтмол буурч байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд алтны үнэ 29,5 хувиар унаад байгаа юм.

Үүний шалтгааныг АНУ-ын Холбооны нөөцийн банкны мэдэгдэл нөлөөлсөн хэмээн шинжээчид үзэж байна. Өчигдөр Холбооны нөөцийн банкны худалдаж авдаг бондын хэмжээг 10 тэрбум доллараар бууруулахаар болсноо тус банкны Холбооны нээлттэй зах зээлийн хороо зарласан юм. АНУ-ын барилгын салбарын өсөлт ажлын байрны үзүүлэлтийг сайжруулж байгаа аж. Тиймээс Эдийн засгийг идэвхижүүлэх гуравдугаар хөтөлбөрийн хүрээнд сар бүр 85 тэрбум долларын үнэт цаасыг Холбооны нөөцийн банк худалдаж авдаг байснаа бууруулж байгаа нь зах зээлд нөлөөлж байна.


С.Болд