Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Хятад АНУ-тай занарын төсөлд хамтарна

Хятадын төрийн өмчийн “Шинхуа Энержи” компани АНУ-д занарын хийн төсөлд хамтран ажиллахаар болжээ. Пенсилванид байрлах энэхүү төслийн орд газраас эхний гучин жилд нийтдээ 3.8 тэрбум куб метр хий олборлоно гэж тооцож байна. Уг төсөлд 25 хийн цооног байгуулах юм байна. Шинхуа уг төсөлд АНУ-ын “Energy Corporation of America” компанитай хамтрах бөгөөд 90 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх ажээ. Харин төслийн нийт хөрөнгө оруулалт нь 146 сая ам.доллар болох юм байна.  

Судалгааны байгууллага “GF Securities”-ийн үзэж буйгаар энэхүү төслийн үйл ажиллагаагаар дамжуулан Шинхуа занарын хий үйлдвэрлэх туршлага хуримтлуулахаар ажиллаж буйг мэдэгджээ. Шинхуа компани Хятадын Гуйзоу, Хүнань дахь  занарын төсөл дээр ажиллах эрхийг аваад буй юм.  Гэвч өндөр эрсдлээс болгоомжлох үүднээс АНУ-ын технологийг таньж мэдэхээр ажиллаж буйг дээрх судалгааны байгууллага онцолжээ. Шинхуа компани энэ чиглэлээр Монгол, Орос, АНУ-ын компаниудтай гэрээ хэлэлцээр хийгээд буйг ч тэмдэглэжээ.




Б.Төгс