Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

2.1 тэрбум долларын ГШХО оржээ

Монголбанкнаас Төлбөрийн тэнцлийн эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлийг гаргажээ. Урьдчилсан гүйцэтгэлээр эхний 11 сард хоёр тэрбум 145 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад оржээ. Өнгөрсөн оны мөн үед 4,2 тэрбум долларын ГШХО орсонтой харьцуулахад 49,2 хувиар буурсан байна.

Өнгөрсөн есдүгээр сард Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан. Уг хууль батлагдсанаар ГШХО нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Хууль батлагдсаны дараах 10, 11 дүгээр сард нийт 280 сая долларын ГШХО бүртгэгдсэн байна. Эхний есөн сарын байдлаар дунджаар сард 221 сая долларын ГШХО орж ирж байсантай харьцуулахад сүүлийн хоёр сарын хэмжээ бага дүнтэй байгаа юм.

Зөвхөн 11 дүгээр сард 134 сая долларын хөрөнгө оруулалт орсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 29 хувиар буурсан байна.




С.Болд-Эрдэнэ