Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайг албан тушаалаас нь чөлөөлсөн хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна. Оны өмнөхөн ТӨХ-ны хуралдаанаар түүнийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэнэ.
Энэ талаар МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай холбогдож тодруулахад, “Намайг огцруулаагүй ээ. Би өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан. Энэ сарын дундуур манай ТУЗ хуралдаад шийдвэрлэх байх” гэсэн юм. Тэрбээр ажлаа өгөх болсон шалтгаанаа “Зорьсон ажлуудаа хийж дуусгалаа. Хөрөнгийн биржийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчин, дэд бүтцийг бий болголоо гэж үзсэн болохоор өргөдлөө өгч байна” хэмээн тайлбарлаж байна.
С.Болд-Эрдэнэ