Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

2014 онд Оросын нүүрсний олборлолт 8,3 сая тонноор нэмэгдэнэ

ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак Эрчим хүчний салбарын 2013 оны дүнгийн тайланг тус улсын Ерөнхийлөгч Владмир Путинд танилцуулсан байна. Газрын тосны олборлолт 523,2 сая тоннд хүрч, 1990 оноос хойших “дээд амжилт”-ыг тогтоожээ. Байгалийн хийн олборлолт 668 тэрбум шоо.метр буюу өмнөх жилээс 2 хувиар өсч, экспорт 10,4 хувиар нэмэгдэн, 205,6 тэрбум шоо.метр болсон байна. Харин эрчим хүчний гол түүхий эд болох нүүрсний хувьд олборлолт 0,78 хувиар буурч, 352 сая тоннд хүрчээ.

ОХУ-ын нүүрсний компаниудын олборлолт

компани

2013 оны олборлолтын хэмжээ

2012 онтой харьцуулсан хувь

1

СУЭК

96,56 сая тонн                

               -     0,9 хувь

2

Кузбассразрезуголь

43,93 сая тонн

               -      3,3 хувь

3

“СДС-Уголь”

25,87 сая тонн

         +  3,7 хувь

4

“Востсибуголь”

15,7 сая тонн

                -   6,3 хувь

5

“Южный Кузбасс” /Мечел/

15,1 сая тонн

         +  6,9 хувь

6

“Южкузбассуголь” /Evraz/

12.49 сая тонн

         +  15,8 хувь

7

“Якутуголь” /Мечел/

10,03 сая тонн

 

8

“Расспадская” /Evraz/

7,807 сая тонн

         +  11,5



Дотоодын зах зээлд 178 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өнгөрсөн оноос 5,1 хувиар буурсан үзүүлэлт боловч экспорт 12,9 хувиар өсч, 142,9 сая тонн болсон байна. Хэрэглээний хувьд коксжих нүүрс 1 сая тонноор нэмэгдсэн бол эрчим хүчний нүүрс 10 сая тонноор буурчээ. 2014 онд Оросын нүүрсний нийт олборлолт 8,3 сая тонноор нэмэгдэнэ гэсэн таамаглалыг Эрчим хүчний яамнаас дэвшүүлээд байгаа аж. Үүний тулд Сибирь, Алс Дорнодын бүс нутаг дахь нүүрсний шинэ төслүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжих тухай тайланд дурдсан байна.

Э.Од