Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Эхний улиралд коксжих нүүрсний үнэ 116 доллар байна

Peabody Energy болон Anglo American компаниуд PCI нүүрсний нэг тоннын FOB үнэ 116 ам.доллар байхаар Өмнөд Солонгосын гангийн POSCO компанитай тохиролцжээ. Ингэснээр 2014 оны нэгдүгээр улиралд дэлхийн зах зээл дэх PCI нүүрсний үнэ өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын үнээс 4,5 ам.доллараар буурч байна.

АНУ-ын Peabody Energy компанийн хувьд “Coppabella” ордын нүүрсээ нэг тонныг нь 116 ам.доллар, “Century”  ордын нүүрсээ нэг тонныг нь 105 ам.доллараар тус тус худалдах юм. Тус үнээр Австралийн болон Оросын нүүрсний компаниуд өөрсдийн түүхий эдийн борлуултын үнийг тогтоох аж.   
                 
Э.Од