Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын нүүрсний импорт нэмэгджээ

Өнгөрсөн онд Хятад улс нийт 327,1 сая тонн нүүрс импортолсон байна. Энэ нь өмнөх жилийнхээс 13.3%-иар өссөн үзүүлэлт хэмээн Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. Хятад улс 2013 онд нийт 330 орчим сая тонн нүүрс импортолсон нь тус улсын хувьд хамгийн өндөр импортын үзүүлэлтэд тооцогдож байна. Зөвхөн 12 дугаар сард 35.52 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх сарынхаас 24.9%, өмнөх жилийн 12 дугаар сараас1.19%-иар өссөн аж.

Тус улсын нүүрсний хоёр дахь том олборлогч China Coal Energy компани 2013 онд 119 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх жилийнхээс 3.7%-иар өссөн хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна.

Харин Монгол улс өнгөрсөн онд 18.1 сая тонн чулуун нүүрс экспортолж, 1.1 тэрбум долларын орлого олжээ. 2012 онд 20.5 сая тонныг экспортолж байсантай харьцуулахад экспортын биет хэмжээ 11%-иар буурсан байна. Экспортын орлого ч 1.88 тэрбум доллараас 764 сая доллар буюу 41%-иар унажээ.


С.Болд