Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын төмрийн хүдрийн импорт 850 сая тоннд хүрнэ

БНХАУ-ын томоохон боомтууд дахь төмрийн хүдрийн импортын нөөц өнгөрсөн долоо хоногоос 3,11 сая тонн буюу 3,51 хувиар нэмэгджээ. Ингэснээр тус улсын төмрийн хүдрийн импортын нөөцийн нийт хэмжээ 91,68 сая тоннд хүрсэн байна. 2013 онд нийт 820 сая тонн төмрийн хүдэр импортолж өмнөх оныхоос 10 хувиар нэмэгдсэн нь одоогоор хамгийн дээд үзүүлэлт юм. Хятадын төмрийн хүдрийн импорт 2014 онд 100 сая тонноор нэмэгдэх магадлалтай хэмээн Шанхайн “Qilu Securities” компанийн ахлах шинжээч Ду Хуй үзэж байна. Харин Хятадын Металлургийн аж үйлдвэр төлөвлөлт, судалгааны хүрээлэнгийн дэвшүүлсэн таамаглалаар төмрийн хүдрийн нийт импорт 850 сая тоннд хүрэх гэнэ.

Хятадын Бээжингийн CBMX метал-түүхий эдийн бирж дээр худалдаа явуулаагүй бол төмрийн хүдрийн импортод шинээр лиценз олгохгүй болсон билээ. Импортын лицензийг зөвхөн Хятадын аж ахуйн нэгжүүдэд олгох бөгөөд үүний тулд сүүлийн нэг жилийн хугацаанд төмрийн хүдрийн импорт 1 сая тонноос доошгүй байхаас гадна CBMX бирж дээр 500 мянган тонн төмрийн хүдэр арилжаалах ёстой.

Э.Од