Tавантолгой Цахилгаан Станц төслийн нэгжийн захирал М.Энхсайхан Өмнөговь аймаг, Цогт-Овоо, Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын удирдлагуудад төслийн явц болон орон нутаг, төслийн нэгжийн хамтран хийх ажлын талаар танилцуулжээ.
Уулзалтад Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, Цогт-Овоо сумын Засаг дарга С.Төгсбаатар, Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболд, Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзий нар оролцсон байна.
“Монгол орны бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулна гэдэг нь Өмнөговьчууд бидний нэр төрийн хэрэг. Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө аймаг, сум, багийн удирдлагууд хамтарч ажиллах болно” хэмээн Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа ярьжээ. Үүний дараа Өмнөговь аймаг болон Төслийн нэгжийн хооронд төслийг хамтран хэрэгжүүлэх “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан аж.
Г.Идэр