Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

MTU хөдөлгүүр Монголын уул уурхайн амжилттай үйлдвэрлэлд чухал хувь нэмэр оруулна

Уул уурхайн салбарт хүчин чадал, чанараараа танигдсан MTU хөдөлгүүрийг МСМ компанийн уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн хэлтэс Монголын зах зээлд нэвтрүүлэхээр MTU үйлдвэрлэгчийг Ази бүсэд төлөөлдөг Тогнам Ази групптэй хамтран ажиллаж байна. Ингээд энэхүү гайхамшигтай хөдөлгүүрийн талаар Монголын хэрэглэгчдэд танилцуулахаар Тогним Ази компанийн мэргэжилтнүүдтэй ярилцаж байна.

MTU нь Монголд шинэ зүйл ч, Европт хэдийнэ маш нэр хүндтэй брэнд. Энэхүү брэндийн технологийн давуу тал, хүчин чадлын талаар танилцуулахгүй юу?
Хэдийгээр МТU нь Монголын зах зээлд шинэ зүйл мэт сонсогдож буй ч дэлхийн уул уурхайн зах зээлд бол аль хэдийнэ танил болчихсон. Оригналь тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон Liebherr, Hitachi, Le Tournea, Atlas Copco, Sandvik, Belaz гэх зэрэг тэргүүлэх брэндийн тоног төхөөрөмж үйлдвэрдэгчид MTU хөдөлгүүрийг сонгодог. Түлшний бага зарцуулалт, найдвартай байдал, их засвар хоорондын удаан хугацаа, хүчний нягтралын хэмжээ гэх зэрэг үзүүлэлт нь уул уурхайн үйл ажиллагаанд маш чухал байдаг бөгөөд энэ бүгд MTU хөдөлгүүрийн давуу талууд юм. Өнөөдөр MTU хөдөлгүүр нь өөрөө буулгагч автосамосвалоос авахуулаад экскаватор хүртэл түүнчлэн, өрмийн машин болон уул уурхайн хүнд даацын машин зэрэг бүхий л  төрлийн тоног тө¬хөө¬рөмжид зориулан хөдөлгүүр үйлд­вэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлж байна.

MTU бол цахилгаан үүсгүүрээс эхлээд уул уурхайн машин механизм, галт тэрэгний зүтгүүр гээд төрөл бүрийн хүчин чадал бүхий хөдөлгүүр үйлдвэрлэгч   болон дэлхийд танигдсан. Та  бүхэн Монголын зах зээл дэх бизнесийн боломжийг хэрхэн харж байна вэ? Яагаад Монголын хэрэглэгчид MTU хөдөлгүүрийг бусад хөдөлгүүрээс илүүд үзнэ гэж та бодож байна вэ?

Бид үлэмж хэмжээний байгалийн баялагтай Монгол улсыг уул уурхайн дараагийн шинэ зах зээл гэж харж байна. Учир нь ихэнх тохиолдолд уурхай алслагдмал нутагт оршдог тул  цахилгаан үүсгүүр  болон уул уурхайн тоног төхөөрөмж нь  найдвартай хөдөлгүүртэй байх нь танай улсын уул уурхайн амжилттай үйлдвэрлэлд маш чухал гэж бодож байна. Монголын хэрэглэгчид дээр дурдсан MTU хөдөлгүүрийн давуу талыг харгалзан үзэж, бусад үйлдвэрлэгчийн хөдөлгүүрээс илүүд үзэн өөрийн тоног төхөөрөмжид ашиглах болно.

Борлуулалтын дараах үйлчилгээ нь үр ашигтай тоног төхөөрөмжийн шийдэлд хамгийн чухал байдаг. Та­най тоног төхөөрөмжийн Монгол дахь энэ төрлийн үйлчилгээний тухайд?
MTU брэнд нь хэрэглэгчдэдээ цогц шийдэл үзүүлэх зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Цогц шийдэл гэдэг нь чанартай,  найдвартай хөдөлгүүрийн үйлдвэрлэлт, ханган нийлүүлэлтийг  борлуулалтын дараах чадамжтай үйлчилгээний сүлжээтэй хослуулах тухай ойлголт юм. Монголын тухайд бид “Mongolian Star Melchers”  компанийг MTU брэндийн бүтээгдэхүүний борлуулалтын дараах үйлчилгээг Монголын хэрэглэгчдэд үзүүлэх түншээрээ сонгоод буй юм.

Уул уурхай, барилгын салбарын хэрэглэгчдэд бүрэн цогц шийдэл хүргэх  зорилгоор МСМ компани Барилга, уул уурхайн тоног, төхөөрөмж борлуулалтын бие даа­сан хэлтсийг 2012 онд байгуулсан.  МСМ компани нь одоо MTU брэндийн Монгол дахь цорын ганц  бүрэн эрхт төлөөлөгч бөгөөд Монгол дахь MTU-гийн бүтээгдэхүүнд найдвартай борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. MTU брэндийн Монгол дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд МСМ компани нь MTU-гийн бүхий л бүтээгдэхүүнийг зах зээлд өрсөлдөхүйц үнээр санал болгох болно. Мөн хөдөлгүүр сэргээх шийдэл,  хөдөлгүүрийн  их засвар, баталгаат засвар, дуудлагын засвар  зэрэг үйлчилгээг хийж гүйцэтгэдэг.