Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

JETCO- гэрэлтүүлгийн технологийн шинэ эрин



Арваннэгдүгээр сарын 13-нд “Blue Sky” цамхагт зохион байгуулсан “Гэрэлтүүлгийн технологийн  шинэ эрин”  сургалт, уулзалтыг  олон улсад нэр хүндтэй “Жетко”  компанийн Баруун бүс хариуцсан менежер Лэс Сабо удирдлаа.  “Трансвест Монголиа” нь хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн ”Жетко” /Jetco/ гэрлийн онцгой эрхт дистрибьютор юм.

“Трансвест  Монголиа” ХХК нь өөрийн харилцагч нарынхаа дунд  сүүлийн үеийн дэвшилтэт технологи, түүнийг дагасан зөв зүйтэй хэрэглээ,  туршлага зэрэг олон талт мэдээллийг агуулсан сургалтуудыг зохион байгуулсаар байгаа билээ.  Энэ удаагийн сургалт ч мөн  хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн үнэ цэнэтэй, шинэлэг мэдээллээр дүүрэн байлаа.
Ж
етко”  компани бол  1988 онд Канад улсын Алберта мужийн Эдмонтон хотод байгуулагдсан бөгөөд хүнд даацын тоног төхөөрөмжийн иж бүрэн /bumper-to-bumper/ гэрэлтүүлгийн системийг үйлдвэрлэгч Канадын цорын ганц үндэсний  үйлдвэрлэгч хэмээн Лэс Сабо менежер танилцуулгаа эхэллээ. Тэрээр “Жетко” гэрлийн онцлог ялгаа, давуу талуудыг хэрэглэгч нартаа илүү ойлгомжтой болгох үүднээс тус бүрт нь тайлбарлан, тусгалынх нь хүчин чадал, өнгө  гэрэлтүүлгийн чанар чансааг  бодитоор үзүүлсэн нь сургалтыг бүр ч сонирхолтой болгосон юм. 
 
Жетко гэрэл нь эрс тэс агаарын температур, тоосжилт, ил болон гүний уурхай, доргилт чичиргээ, уур утаа, манан, цас, мөс, шавар, намаг, чийглэг нойтон нөхцөл гээд ямар үед  ашиглагддаг, тэр тусмаа төрөл бүрийн  уурхайнуудад өргөнөөр хэрэглэгддэг батлагдсан, найдвартай, туршлагатай бүтээгдэхүүн аж.

Энэ удаагийн сургалт “Гэрэл болон гэрэлтүүлэг яагаад чухал вэ”, “Хүнд машин тоног төхөөрөмжийн “ Жетко” гэрэл гэж юу вэ? Яагаад Трансвест Монголиа ХХК-ийг Жетко cонгосон бэ”, “HID Гэрэл - HID Гэрлүүд Хөрөнгө оруулалтын үр өгөөжийн томъёолол”, “LED Гэрлүүд  - LED Гэрлүүд Хөрөнгө оруулалтын үр өгөөж”, “Уул уурхайн аюулгүй ажиллагааны гэрэл” зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд өрнөлөө.

“Жетко” компани нь уул уурхай, барилга, ойн аж ахуй болон зам тээврийн салбаруудад хүнд машин тоног төхөөрөмжийн гэрлийн шийдлийн тэргүүлэгч нийлүүлэгч байх зорилгыг өмнөө тавин ажилладаг бол ”Трансвест Монголиа” ХХК нь хэрэглэгчдийнхээ өвөрмөц хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг ямагт сайжруулан ажиллах эрхэм зорилготой хэмээн менежер Лэс Сабо яриагаа үргэлжлүүллээ.

Ерөөс “Жетко” гэрлийн давуу тал нь аюулгүй ажиллагаанд бүрэн суурилсан, цаг агаарын эрс тэс нөхцөл, доргио чичиргээ, донсолгоо, тоостой  орчинд тэнцвэртэй ажиллахаар бүтээгдсэн, дээр нь энэхүү гэрлийг стандартыг дагуу ашиглахын тулд сургалтад хамрагдсан мэргэжлийн хамт олныг бий болгодог.

“HID Гэрэл”-ийн тухайд  авто самосвал, бульдозер, экскаватор гэх мэт хүнд даацын тоног төхөөрөмжид тохирох төгс гэрэл бөгөөд D1S болон Ballast-н ламп хэрэглэдэг /2,000 цаг;галоген лампаас 15 дахин урт хугацаагаар хэрэглэгддэг/ бага эрчим хүч зарцуулагддаг, батарей болон өөр хэрэгслийн зардлыг багасгадаг,  70W Галоген ваттын лампаас 3-4 дахин илүү гэрлийн цацраг гаргадаг байна.  Энэхүү гэрэл нь улмаар жолоочийн алжаал, нүдний ачаалал зэргийг багасгаж аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг ба хөнгөн цагаан цутгамал бүрхүүл бүхий зэвэрдэггүй ган төмөр бэхэлгээний эд анги болон чичиргээнээс хамгаалсан ризенэн зөөлөвчтэй зэрэг олон талын давуу талтай ажээ.
Харин “Led гэрэл” нь доргио чичиргээнд тэсвэртэй, 50000 цаг ажиллах чадамжтай, IP, UL стандартыг хангадаг, цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд ашиглагддаг, туршигдаж батлагдсан, нягтрал сайтай, өнгө өнгийн цацраг ялгаруулдаг ба  гэрлээс ялгарах халалтыг бууруулах дэвшилтэт технологи юм.
Менежер  Лэс Сабогийн тайлбарласнаар “Аюулгүй ажиллагааны гэрэл” хэмээх  ойлголтыг нэлээд чухалчилж үзэх ёстой ажээ.  Аюулгүй ажиллагааны гэрэл нь хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах цогц систем. Тиймээс уг гэрлийг тухайн нөхцөлд маш сайн тохируулан төлөвлөгдсөн, хангалттай хэмжээгээр суурилуулж өгөх ёстой ажээ.

Энэхүү гэрлийг ажлын талбай дээр батлагдсан, олон улсын стандартад бүрэн нийцсэн, дэлхийн олон уурхайд ашигладаг байна.  

“Жетко” гэрэлтүүлгийн систем бол уурхай дээр зайлшгүй шаардлагатай, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, ялангуяа уурхайн үйл  ажиллагаа 24 цагаар явагдаж байгаа тохиолдолд шөнийн ээлжийн ажилтан ажиллагсдад өдөр ажиллаж байгаа мэт аюулгүй байдлыг бүрдүүлдэг, харагдах орчин сайжруулдаг ажээ. Үзэгдэх орчин сайжирснаар хөдөлмөрийн бүтээмж эрс нэмэгддэг нь судалгаагаар тогтоогджээ.

Тэр ч утгаараа “Жетко”нь   Монголын нөхцөлд маш тохиромжтой, манай цаг агаар, уур амьсгалд нийцсэн шилдэг технологи юм.
Монгол улсад тохиолддог нийт аваар ослын 19 хувь нь уул уурхайн салбарт ногддог. Тиймээс осол аваараас урьдчилан сэргийлэх нэг нөхцөл нь батлагдсан, найдвартай,  туршлагатай “Жетко”-гийн гэрэл, гэрэлтүүлгийг  хэрэглэх явдал юм. Тиймээс ямар ч техникт тохирох гэрлийг суурилуулснаар тухайн техникийн аюулгүй байдал нь дээшилж, үзэгдэх орчин сайжирдаг. Энэ нь болзошгүй тохиолдолд хариу үйлдэл хийх, самбаачлах хугацааг уртасгах, осол аваараас сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна.