Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Андриц сепэрэйшн компаний Монголд нэвтрүүлсэн ус хэмнэх дэвшилтэт технологи

Андриц сепэрэйшн компани нь механик аргаар хатуу биетийг шингэнээс салган тусгаарлах  тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг бөгөөд  зэс, төмрийн хүдэр,  нүүрс баяжуулах үйлдвэрүүдэд  тоног төхөөрөмжөө нийлүүлдэг.
Мөн хот орон нутгийн  бохир усны цэвэрлэх байгууламжид  лаг, шаврыг салгах, усгүйжүүлэх тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэдэг.

Усан цахилгаан станц, цаасны үйлдвэр, гангийн үйлдвэр, амьтны тэжээл, бордоо, хүнсний үйлдвэрүүдэд ч  Андриц сепэрэйшн компаний бүтээгдэхүүнүүд хэрэглэгддэг.  Зэс, цинк алт болон бусад үнэт, ховор элементийг уусган баяжуулахад Андриц сепэрэйшн нь сүүлийн үеийн өндөр бүтээмжтэй усгүйжүүлэх тоног төхөөрөмжөөр хангадаг.

Андриц компани нь дэлхийн улс орнуудад 2500 гаруй үйлдвэр, засвар үйлчилгээний компаниудтай бөгөөд ойролцоогоор 23000 гаруй ажилтантай.
Металлург, эрдэс баялгийн баяжуулах үйлдвэрлэлийн процессийн нэг гол хэсэг нь хатуу биетийг шингэнээс салгах бөгөөд ингэснээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж ашигтай ажиллах боломжийг бүрдүүлдэг.

Уул уурхайн эрдэс баялгийг баяжуулах үйлдвэрийн салбарт  хамгийн сүүлийн үеийн вакум-, туузан-, дискэн- бөмбөрцөгт-, даралтад шүүлтүүрүүд   материал хадгалах, зөөх тээвэрлэх канвэр болон цэнтрифуг,  төрөл бүрийн шүүлтүүрүүд, өтгөрүүлэгч хаягдал боловсруулах, хатаах систем гэх мэт олон төрлийн тоног төхөөрөмжүүдийг  Андриц сепэрэшн нь санал болгодог.

Мөн өндөр даралтын саванд байрлуулсан вакум дискэн шүүлтүүр бүхий хайпабэрик буюу HBF гэж нэрлэгддэг шүүлтүүрийг санал болгодог. Энэхүү  HBF шүүлтүүрийн нэг ашигтай сайн тал нь маш бага чийгшилтэй нүүрс, төмрийн хүдэр (8 – 9 хувийн үлдэгдэл чийгшилтэй) гаргадаг бөгөөд энэ нь тээвэрлэлтийн зардлыг хэмнэхэд нөлөөлдөг. Энэ  шүүлтүүрээр шүүгдэж гарсан ус нь харьцангуй цэвэр булингаргүй байдаг.

HBF шүүлтүүрээр маш жижиг ширхэгтэй нунтаг материалыг (200-аас бага) боловсруулах онцлогтой.  HBF нь маш нарийн ширхэгтэй төмрийн хүдрийг боловсруулахад пэллэтийг (pellet production) үйлдвэрлэхэд хэрэглэгддэг.
Даралтат болон туузан шүүлтүүр, хайпаберик (HBF)   шүүлтүүрээр төмрийн хүдэр, нүүрснээс гарах хаягдлыг усгүйжүүлэх нь байгаль орчинд ээлтэй бөгөөд  хаягдлын далангүй эсвэл маш бага хэмжээтэй хаягдлын далантай баяжуулах үйлдвэр   бий болгох боломжийг  бүрдүүлдэг. Төмрийн хүдэр, нүүрсийг  баяжуулахад гарсан усны ихэнх хувийг үйлдвэрт  дахин ашиглаж болох тул үйлдвэрийн зардлыг тогтмол бууруулахад ашигтай.

Монголд хэрэгжүүлсэн төсөл

Монгол улсын  говийн бүсэд усыг ариг гамтай, зөв зохистой ашиглаж, усыг дахин ашиглах технологийг нэвтрүүлэх нь чухал юм. Андриц сепэрэйшн нь үйлчлүүлэгчдийнхээ энэхүү хэрэгцээг хангахын төлөө МСS группын “Энержи Ресурс” компанитай хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Ухаа Худаг уурхайн цогцолборт усны хэмнэлттэй, усыг дахин ашиглах  технологийг  нэвтрүүлсэн.

Ухаахудаг нүүрсний уурхайгаас гарсан хаягдлыг шүүх,  хаягдлыг усгүйжүүлэх   үйлдвэрийг хамтран  ашиглалтанд оруулсан. “Энержи Ресурс” компанийн монголдоо анхдагч нүүрс баяжуулаx үйлдвэрийг түшиглэн шинээр баригдсан энэхүү Хаягдалыг усгүйжүүлэх үйлдвэр нь Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдлыг уул уурхайн хүнд орчны туузан  шүүлтүүрээр  усыг шавхаж, үйлдвэрт дахин ашиглах усны хэмжээг илүү ихээр нэмэгдүүлж байгаагаараа онцлогтой юм.
Түүгээр ч зогсохгүй усыг нь шавхсан нүүрсний хаягдлыг дахин боловсруулалтанд оруулж, утаагүй түлшний түүхий эд гарган авах боломжтой.

Ийнхүү уул уурхайн боловсруулалтын явцад усны хэрэглээг үе шат бүхэнд хэмнэж, усны дахин ашиглалтын хэмжээг дээд зэргээр нэмэгдүүлж байгаа нь говь нутгийн цаг уурын нөхцөлд тохирсон байгаль экологи, нийгэм технологийн талаар өндөр үр дүнтэй алхам гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Усны үндэсний хорооны ажлын албаны дарга П.Бадамдорж

Үнэхээр гайхалтай үйлдвэр болжээ гэж баярлаж бахархахаас өөр аргагүй байна. 2 жилийн өмнө бид усны тухай хуулийг шинэчилсэн. Ингэхдээ нэн ялангуяа говийн бүсийн гүний усыг эргүүлэн ашиглаж уул уурхайн үйлдэрлэлийн зориулалтаар усыг арвитай, хаягдалгүй ашиглах технологийг бүр бодлогоороо дэмжижөгч байсан юм. Энэ бодлого өнөөдөр бодит ажил дээр амьдрал болж хэрэгжсэнийг хараад үнэхээр баяртай байна. Хоёрдугаарт, энэ бол уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдэд зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай жишиг технологи мөн байна. Мэргэжилийн хүний нүдээр харахад шүүлтүүрүүдийн цэвэршилтийн түвшин маш өндөр байна. Ердөө жил гаруйхны өмнө “Энержи Ресурс” компани Нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтанд оруулж байсныг санаж байна. Гэтэл одоо үйлдвэрээс гарсан хаягдлаа дахиж усгүйжүүлээд, үйлдвэрийн хаягдлыг түүхий эд болгон ашиглаж байна. Улс орны хэмжээнд зайлшгүй үлгэр жишээ болгохуйц сайн ажил болжээ.

“Энержи ресурс” компанийн Үйлдвэрлэлийн дэд бүтэц хариуцсан захирал Т.Ганболд

Шинээр баригдсан хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр нь яг энэ чиглэлдээ Монголын хамгийн анхны, хамгийн том үйлдвэр гэдгийг хэлмээр байна. Өмнө нь бид Нүүрс баяжуулах үйлдвэрийн хаягдлыг 5 орчим км зөөвөрлөөд, хиймэл нууранд оруулж, усыг тунгааж авах замаар үйлдвэртээ усыг дахин ашигладаг байсан. Харин энэ шинэ үйлдвэр ашиглалтанд орсноор үйлдвэрийн хаягдлыг маш богино хугацаанд усгүй болгоод, буцаагаад нүүрс баяжуулах үйлдвэрийн хэрэгцээний усыг нөхөж байна. Хамгийн энгийнээр хэлэхэд , хаягдлаас буцаан гаргаж авч байгаа усны хэмжээ өмнөхөөс дор хаяж 2-3 дахин нэмэгдэж байна.

Хүчин чадлын хувьд гэвэл хоногт дээд тал нь 3300-4000 тонн хаягдлыг усгүйжүүлэх чадалтай.
Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг усгүйжүүлэх чиглэлд 150 гаруй жилийн туршлагатай, Австрийн Андриц компанийн хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Үйлдвэрийн барилгын гүйцэтгэл, зураг төсөл зэрэг бүхийл ажлыг манай монголчууд бие даан гүйцэтгэсэн онцлогтой юм.

Dr. R.Raberger,     Andritz Separation Austria,
H.G.Schnabel,       Andritz Separation Germany
Ж.Мядагмаа,         Andritz Separation Mongolia


  • Зочин (202.179.20.107)
    монгол дахь төлөөлөгчийн утсыг олж өгөөч
    2015 оны 01 сарын 22 | Хариулах