ХБНГУ-ын нийтлэлч, хуульч Хуберт Кишчел:
Mongolian
Mining Journal сэтгүүл Монголд гарч байгаа бусад сэтгүүлээс ихээхэн
онцлог, ялгаатай. Ихэнх сэтгүүлийн хуудсыг нээгээд үзэхэд нүд эрээлжлэм
зураг сэлт, мэдээ мэдээллүүд байдаг бол Mongolian Mining Journal
сэтгүүлийг тухалж суугаад уншихаас аргагүй тийм сайхан мэдрэмжийг
төрүүлдэг. Мэдээлэл сайтай. Тиймээс би сэтгүүлийг маш нягт нямбай,
тогтож уншдаг. Монголын уул уурхайн салбарт өрнөж байгаа гол үйл
явдлуудын талаар цогц мэдээлэл авч чаддаг.
Сэтгүүлийн соёл
гэж бий. Энэ соёл Mongolian Mining Journal сэтгүүлд бүрэн шингэсэн гэж
би гадаадын уншигчийн хувьд хэлмээр байна. Mongolian Mining Journal
сэтгүүл үүсэн байгуулагдсаны 5 жилийн ой тохиож байгаа энэ үед
сэтгүүлийн хамт олонд уншигчийн хувиар баяр хүргэж, амжилт хүсье.