Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-5

Хөрөнгө оруулагчдад үнэ цэнтэй мэдээлэл хүргэдэг

Монголын Экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж:

Уул уурхай өндөр хөгжсөн орнуудад уул уурхайн сэтгүүл эрхлэн гаргадаг тодорхой байгууллагууд бий. Тэгвэл Mongolian Mining Journal сэтгүүлийг хувийн байгууллага эрхлэн гаргаж, өнөөдрийн амжилтад хүргэлээ.

Агуулга, хэлбэр, зохион байгуулалт, мэдээллийн цар хүрээний хувьд ч  олон улсын түвшинд хүрснээрээ энэ сэтгүүл ихээхэн ялгардаг. Түүнээс гадна англи хэл дээр хэвлэгдэн гарч буй нь гадаадын хөрөнгө оруулагчдад үнэ цэнтэй мэдээлэл хүрэхэд ихээхэн дөхөм болдог. Эрдсийн зах зээл яаж өөрчлөгдөж, уул уурхайн салбарт ямар үйл явдлууд голлон өрнөж, ямар техник технологиуд нэвтэрч байгааг  Mongolian Mining Journal сэтгүүлээс уншигч бид мэдэж авдаг.  Өнгөрсөн таван жилийн хугацаанд Mongolian Mining Journal сэтгүүл олон шинэлэг, сайхан ажлуудыг зохион байгуулж ирлээ. Тэдгээрийн нэг нь Монголын болон гадаадын уул уурхайн салбарынхны дунд хэдийнэ танил болсон Mining Journal Awards юм. Шалгаруулалт  нь үнэн бодитой байдгаас гадна уул уурхайн салбарын хүнд ачааг үүрч явдаг аж ахуйн нэгжүүдэд ихээхэн урам хайрладаг томоохон арга хэмжээ юм.  

Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай  хуулийн  шинэчилсэн найруулгын төслийн  талаар нийгмийн анхаарлыг татсан  хэлэлцүүлэг өрнүүлж байсныг дурьдахад таатай байна. Ингээд Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.