Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-5

Бизнес, эдийн засгийн байдлын мэдээлэл олж авах эх сурвалж болгож ашигладаг сэтгүүл

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт:

Зах зээлд шилжсэнээс хойш бидэнд дутагдаж байсан гол зүйл бол иргэдтэй харилцах, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр дамжуулж төр, засгийн бодлого шийдвэрүүдийг хүргэх тал дээр маш их учир дутагдалтай ажиллаж ирсэн. Нэгэнт бид хэвлэлийн эрх чөлөө гэдгийг туйлын утгаар нь ойлгоод бүгдэд нь адилхан боломж олгосон. Гэтэл хэвлэлийн чиг хандлага маань бизнесийн тал руу, эсвэл улстөрчдийн хараа хяналтад орж, хязгаарлагдмал, зорилтот мэдээлэл хүргэдэг, эсвэл худал мэдээлэл тараадаг чиглэл рүү явсан. Тоо хэмжээгээрээ нэмэгдээд байдаг. Танин мэдүүлэх, боловсруулах, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах сэтгүүл, сэтгүүлч, сонин хэвлэл, радио телевизийн тоо багассан. Бодитоор улс нийгэмдээ тус нэмэр болсон, зөв зүйтэй мэдээллээр хангаж, чиглүүлж байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ховордсон үед Mongolian Mining Journal үнэхээр Монгол улсын хөгжил дэвшлийн бодлогыг намаас хараат байдлаар олон нийтэд бодитойгоор хүргэж чадсан анхдагч сэтгүүлийн нэг. Танай сэтгүүлийн явуулж байгаа үйл ажиллагааг нь харахад үнэхээр мэргэжлийн өндөр түвшинд гардаг. Ийм л анализ хийх чадвартай, бодлогын алдаа оноонд мэргэжлийн үүднээс ханддаг, түүнийгээ зөвөөр хүргэдэг, улс төрөөс хараат бус байж чаддаг сэтгүүлийн орон зай бий болгож байгаад тань талархаж байна. Зөвхөн монголчууд биш гадаадын нэр хүндтэй хөрөнгө оруулагчид бизнес, эдийн засгийн байдлын мэдээлэл олж авах эх сурвалж болгож ашигладаг сэтгүүл болж чадсанд танай сэтгүүлд баяр хүргэх нь зөв байх.

Сангийн сайдаар ажиллаж байхдаа төсвийн тогтвортой байдал, уул уурхайн орлогын хуримтлал гээд олон бодлого дээр танай сэтгүүлтэй хамтран ажиллаж байсандаа баяртай байдаг. Та бүхэнд таван жилийн ойн мэнд хүргэе. Анхныхаа гаргасан үзэл баримтлалдаа үнэнч байж, Монгол орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж яваарай. Цаашдаа эрчтэй  хүчтэй байж өөрсдийнхөө тогтоосон хэв маягаа хадгалж, дэлхийн Mining Journal, Economist, Businessweek шиг олон улсад нэр хүндтэй  сэтгүүл болоорой гэж хүсэн ерөөе.