Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Өмнөговийн төсвийн орлого уул уурхайгаас хамааралтай

Өмнөговь аймгийн төсвийн орлого өнгөрсөн онд 73.3 тэрбум төгрөг болжээ. Үүний 77.2% буюу 56,6 тэрбум төгрөгийг уул уурхайн компаниуд бүрдүүлсэн байна. Уул уурхайн компаниудын төвлөрүүлсэн орлогын 70% буюу 40 орчим тэрбум төгрөгийг “Оюутолгой” ХХК, 14%-ийг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, 7.7%-ийг “Энержи Ресурс” ХХК тус тус бүрдүүлсэн байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой”, “Саусгоби Сэнд” компаниуд 3.2%-ийг , “МАК, “Чинхуа МАК” компаниуд 1.1%-ийг төвлөрүүлжээ.

2012 онд тус аймгийн төсвийн орлогын 48.6%-ийг уул уурхайн компаниуд бүрдүүлж байсан бол 2013 онд нэлээд нэмэгдэж, 77.2% болсон байна.

Тус аймаг нь 165 мянган км.кв газар нутагтай, 56 мянган хүн амтай. Өмнөговь аймаг улсын төсвөөс татаас авдаггүй бөгөөд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ажээ.


С.Болд-Эрдэнэ