Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

2014 онд ураны үнэ 41 ам.доллар байна

Францын цөмийн эрчим хүчний “Арева” компани 2013 оны тайлангаа танилцуулсан байна. Дэлхийн зах зээл дэх ураны үнэ буурсан байгаа хэдий ч тус компанийн ашиг орлого 40,6 хувиар нэмэгджээ. Энэхүү өсөлт нь АНУ-ын “ВОУ-НОУ” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын өндөр хэмжээнд баяжуулсан ураны нийлүүлэлт 2013 оны 12 дугаар сард дуусссанаар компанийн түүхий эдийн захиалга нэмэгдсэнтэй холбоотой болохыг “Арева” компанийн зүгээс тайлбарласан аж.

Энэ сарын байдлаар дэлхийн зах зээл дэх ураны шар нунтагийн нэг фунтын үнэ 35,5 ам.доллар орчим байгаа юм. Ураны зах зээлийн өнөөгийн “таагүй” байдлын улмаас ОХУ-ын Росатом компани хэрэгжүүлж байгаа төслүүдээсээ гадна ураны олборлолтод тодорхогүй хугацаанд хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдсэн билээ.

Дэлхийн зах зээл дэх ураны үнийн мэдэгдэхүйц өсөлт 2015-2016 оноос ажиглагдaна хэмээн Австралийн “Energy Sources of Australia” компанийн Ерөнхий захирал Андреа Саттон таамаглаж байна. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар 2014 онд ураны шар нунтагийн нэг фунтын дундаж үнэ 41 ам.доллар байх гэнэ.

Э.Од