Ерөнхийлөгч Ольянта Умала сонгуулийн компанит ажлын үеэр эдийн засгаа хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж, Перугийн хүн амын дийлэнх хувь болох ядуу иргэдийг ядуурлаас гаргахын тулд орон нутгийн иргэдийн дэмжлэгт тулгуурлан гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх бодлого хэрэгжүүлнэ гэж амлаж байсан ч ийнхүү бүтэлгүйтээд байна.
Зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цохьдог тус улсад өнгөрсөн нэг жилийн хугацаанд зөвхөн уул уурхайг эсэргүүцсэнтэй холбоотойгоор 149 мөргөлдөөн гарчээ.
Шинжээчдийн хэлж буйгаар, Перугийн Засгийн газар эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнийг шийдвэртэй таслан зогсоох арга хэмжээ авахаар зэхэж байгаа аж.
2011 онд уул уурхайг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөний улмаас Перугийн мард мужид онц байдал тогтоож байв. Уул уурхайн үйл ажиллагаа тус бүс нутгийн усны нөөцийг шавхаж, хөрсийн бохирдуулснаар хөдөө аж ахуй, газар тариалангийн гол бүс нутагт асар их хохирол учруулна гэж нутгийн иргэд үзэж байгаа юм.
Перу улс нь дэлхийн зэсийн нийт
нөөцийн 13%, алтны 4%, мөнгөний 22%, цайрын 7,6%-ийг бүрдүүлдэг
хэмээн www.mining.com сайтад мэдээлжээ.
Г.Идэр