Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад 5,9 их наяд тонн нүүрсний нөөцтэй

2006-2013 оны судалгааны дүнд үндэслэн Хятад улсын нүүрсний нөөц 5,9 их наяд тонн хэмээн тус улсын Газар нутаг, байгалийн нөөцийн яамнаас мэдэгджээ. Үүнээс илэрсэн 2,02 их наяд тонн нүүрсний нөөц нь нийт 428 400 кв.км газар нутгийн 2880 сав газарт байдаг байна. Тус улс 2013 онд 327 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оныхоос 13 хувиар нэмэгдэж “дээд амжилт” тогтоожээ. 
    
Сүүлийн жилүүдэд Хятадын компаниуд нүүрсний арвин нөөцтэй ОХУ-ын газар нутагт нүүрсний хайгуул идэвхтэй хийх болсон. Хятадын төрийн өмчит “Чайна Шинхуа Энержи” групп “Лутянь” компанийн хувьцааны 50 хувийг худалдаж авснаар Оросын Зашуланск нүүрсний орд газарт олборлолт явуулах эрхтэй болжээ. Уг төсөл нь 45 сая юань буюу 7,7 сая ам.доллараар үнэлэгдэж байна.

Зашуланск ордын хувьд ОХУ-ын Чита муж дахь 74,39 кв.км газар нутгийг хамардаг, 250 сая тонн нүүрсний нөөцтэй. Тус орд газарт “Чайна Шинхуа Энержи” групп ил аргаар жилд 6 сая тонн нүүрс олборлохдоо нүүрсээ Транссибирийн төмөр замаар тээвэрлэн Манжуурын боомтоор экспортод гаргахаар төлөвлөж буй. 

Э.Од