Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Австрали Монголын Бизнес Зөвлөл байгуулагдав

Австрали-Монголын эдийн засаг, худалдаа,хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих үндсэн чиг үүрэг бүхий “Австрали Монголын Бизнес Зөвлөл” 2014 оны 1 дүгээр сарын 28-нд албан ёсоор байгуулагдаж Австралийн Хөрөнгө ба Хөрөнгө оруулалтын хороонд бүртгүүлэв. ТУЗ-ын даргаар дэлхийд нэр хүндтэй Австралийн “Минтер Эллисон” компанийн Олон улсын салбар хариуцсан захирал Марк Грийн сонгогдсон байна. Сүүлийн жилүүдэд Австрали Улсаас Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж, эдүгээ Австралийн 30 гаруй компани төлөөлөгчийн газраа Улаанбаатарт байгуулж Австралийн 170 гаруй жижиг, дунд компани Монголтой холбогдсон үйл ажиллагаа явуулах болжээ. Австралид суугаа Монголын ЭСЯ-ны зүгээс тус зөвлөлийг байгуулах санал, санаачлагыг дэмжин ажилласан бөгөөд тус зөвлөлөөс ойрын хугацаанд Монголд бизнес хийх боломжийг таниулсан хэд хэдэн арга хэмжээг Австралид зохион  байгуулахаар төлөвлөсөн байна.