Монголын уул уурхайн үндэсний ассоциациас Стандартчилал хэмжилзүйн газартай хамтран “MNS OHSAS 18001:2012 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо-Шаардлага” стандартыг нэвтрүүлэх арга зүйн талаар сургалт зохион байгуулах гэж байна. Хоёр удаагийн сургалт болох бөгөөд эхний сургалт 2 дугаар сарын 26-28-нд Стандартчилал хэмжилзүйн газар, хоёр дахь сургалт 3 дугаар сарын 10-12-нд Эрдэнэтийн Технологийн сургуульд болно.
Сургалтад уул уурхайн компаниудын мэргэжилтнүүд хамрагдах
бөгөөд олон улсын аудитор, сургагч багш нар хичээлийг заах юм байна.
С.Болд