Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийд үнэлэгдэхүйц коксжих нүүрсний ордыг Канадад нээжээ


Канадын баруун хэсэгт тус улсын компани “Canadian Dehua International Mines дэлхийд хамгийн томд тооцогдох коксжих нүүрсний орд илрүүлжээ. Нүүрсний ордын нөөц нь 7 тэрбум тонноор хэмжигдэж байна. Үүний тал хувь нь сайн чанарын коксжих нүүрс гэж тооцжээ. Энэ нь Монголын Тавантолгойн нүүрсний орд газраас ч их нөөц болохыг хэвлэлүүд тэмдэглэжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдээлж буйгаар Тавантолгойн Зүүн, Баруун Цанхи нийлээд 2.4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй билээ. Канадын Британийн Колумб мужийн зүүн хойд хэсгийн Вапити голын сав орчимд энэхүү орд газар оршдог бөгөөд нүүрсний баялаг газрын гүнд 1000 метрийн хооронд хадгалагдаж буй ажээ. Нийтдээ 150 ам км нутгийг хамруулсан судалгааг Golder Associates,  Snowden, Шандон геологи хайгуул, судалгааны хүрээлэн хийсний дүнд уг ордыг илрүүлжээ.

Гэхдээ уг ордын нөөцийн хувьд газрын гүнд 1000 метрээс дотогш буюу харьцангуй гүн хэсэгт агуулагдаж буй нь Тавантолгойтой харьцуулахад сул тал болж байна. Учир нь Тавантолгойн нүүрсний тогтоосон нөөц нь 300 метрээс дотогш байдаг тул олборлолтын зардлыг ихээхэн бууруулж буй юм.    

“Canadian Dehua International Mines” компани нь 2003 онд Ванкуверт байгуулагджээ. Одоогоор тус компани Канадад нүүрс, зэс-алтны төсөл эзэмшдэг байна.



Б.Төгс

  • Зочин (202.70.36.70)
    Хамгийн газрын гадаргад ойрхон гүнийг хэлэх болхоос газрын гүнлүү хэр гүн байх нь хэнд хамаатай юм бэ Жоохон технологийн мэдлэгтэй хүнээр нийтлэл бичүүлж байгаач
    2014 оны 02 сарын 25 | Хариулах