Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Гадаадын хөрөнгө оруулалт 54.1%-иар буурчээ

Монголбанкнаас өнгөрсөн баасан гаригт Төлбөрийн тэнцлийн 2013 оны 4 улирлын гүйцэтгэлийг гаргажээ. Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2 тэрбум 46 сая доллар болж буурчээ. 2011 онд 4 тэрбум 714 сая, 2012 онд 4 тэрбум 451 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан юм. Өнгөрсөн онд ГШХО 2 тэрбум 411 сая доллар буюу өмнөх оныхоос 54.1%-иар буурсан байна.

2013 оны эхний 3 улирлын байдлаар ГШХО 51.6%-иар буурсан дүнтэй байв. Эхний 3 улиралд сар бүр дунджаар 221 сая долларын ГШХО орж байжээ. Харин 4 дүгээр улиралд сард дунджаар 66.3 сая доллар болж буурсан байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 3 сарын ГХШО-ын хэмжээ эхний 9 сарынхаас буурсан дүнтэй байгаа юм.

Мөн Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 3.155 сая долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 206.7 сая доллараар буурчээ. Үүнд барааны гадаад худалдааны дансны алдагдал 15%-иар буурч, 1,314.5 сая доллар, үйлчилгээний худалдааны алдагдал 19%-иар өсч, 1313 сая доллар, орлогын дансны алдагдал 29%-иар буурч 670.3 сая доллар, урсгал шилжүүлэг 40%-иар буурч, 142.7 сая ам.долларт хүрсэн нь тус тус нөлөөлсөн хэмээн Монголбанкнаас мэдээлж байна.


С.Болд-Эрдэнэ