Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Гадаадын хөрөнгө оруулалт оны эхнээс 26%-иар өсчээ

Монголбанкны мэдээллээр он гарсаар гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарч байгаа аж. Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ оны эхнээс 2 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд 17%-иар өссөн бол гадагшлах валютын хэмжээ 4%-иар буурсан байна.

2013 онд 54%-иар буурч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эхний 7 долоо хоногийн хугацаанд 26%-иар өсчээ. Үүнээс ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалт 22%-иар, ашигт малтмалын бус салбарын хөрөнгө оруулалт 42%-иар тус тус өссөн байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсны дагуу Монголбанкинд алтаа тушаасан тохиолдолд рояалти 2.5% байхаар болсон. Үүний үр дүн гарч, оны эхнээс Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 1.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 651 кг-аар буюу 2 дахин нэмэгдсэн байна.

Төлбөрийн тэнцэл, валютын урсгал үргэлжлэн сайжрах төлөвтэй байгааг Монголбанкны мэргэжилтнүүд  хэлж байна. 


С.Болд