Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Чанартай өсөлт” сэдэвт уулзалт болж байна

Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага байгууллагаас зохион байгуулдаг UВ IMPULSE: “Чанартай өсөлт” сэдэвт экспертийн цуврал ярилцлагын дөрөвдүгээр хэсэг өнөөдөр МУИС-дээр болж байгаа аж.  Энэ удаагийн ярилцлага нь “Алт, тариа, түлш:   Түүхий эдийн зах зээл дээрхи үнийн хэлбэлзлийг хэрхэх тухай” сэдвийн хүрээнд өрнөх бөгөөд хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг  Энэтхэг улсын Мумбай хотод бүртгэлтэй Санхүүгийн технологийн мэдлэгийн менежмент ХХК-ийн Ерөнхийлөгч, шилдэг зөвлөх  Банди Рам Прасад тавьжээ.

Тэрээр санхүүгийн болон эрдэс түүхий эдийн зах зээлийн эксперт бөгөөд эрдэс түүхий эдийн бирж үүсгэн байгуулах, менежмент хийх талаар арвин туршлагатай нэгэн аж.

Уулзалт ярилцлагын дараахь чөлөөт хэлэлцүүлгийг эдийн засагч “De Facto” нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайхан хөтлөн явуулах юм байна.


Г.Идэр