Тэрээр мега төслүүдийг Монголд амжилттай хэрэгжүүлэхийн тулд эхлээд хөөрөл баясал /optimism bias/, сэтгэлгээний алдаа / Planining fallacy/ гэсэн хоёр зүйлээс хамгийн түрүүнд зайлсхийх хэрэгтэйг сануулсан юм.
Түүчнлэн төсөл, хөтөлбөр хоёрыг ялгааг тайлбарлаж, мега төслийг ямар ч шалтгаанаар олон хэсэгт хуваах нь эцэстээ гунигтай үр дүнд хүргэдэг гэлээ.
“Мега төсөл нэг бол амжилтад хүрдэг, нэг бол шил мэт хагарч унадаг, дундуур нь хийнэ гэсэн ойлголт байдаггүй. Цаг хугацаагаар яаруулах нь мега төслийг алдаг. Яарсан төсөл эцэстээ хүн алдаг. Хэлцэл төслийг тодорхойлдог болохоос төсөл нь хэлцлийг тодорхойлдоггүй” гээд Монголын уул уурхай, эдийн засгийн салбарт гарч байгаа алдаатай төслүүдийн жишээн дээр тэрээр тайлбарлалаа.
Г.Идэр