Доктор (Ph.d), Д.Батмөнх /Усны ассоциацийн тэргүүн/
Гол, мөрнөөс (34.6 км
3) авч ашиглах боломжит нөөцийг судалгаагаар 4.9 км
3, газрын доорх (12 км
3) усны боломжит нөөцийг 5.6 км
3 гэж ойролцоогоор тогтоосон.
Гол, мөрний усны нөөцийн 70 гаруй хувь нь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулсын өндөрлөг хэсэг буюу нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд бүрэлддэг,
Энэ нь өндөр уулын бүсэд 250 мм -ээс дээш хур тунадас буудагтай холбоотой,
Манай орны гол, мөрний урсацын ихэнх хэсэг нь гадагш хил даван урсдаг онцлогтой. Газар доорхи усны ихэнх усны нөөц нь хангайн бүс нутагт, гол төлөв томоохон голын хөндийд агуулагдана.
Жишээ нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг томоохон ус хэрэглэгчийн төвлөрсөн ус хангамжийн гол эх үүсвэр нь Туул, Хараа, Сэлэнгэ, Хэрлэн голын хөндийн дагуух газар доорх усны томоохон ордууд байх бөгөөд усны нөхөн сэлбэгдэх боломжтой. Хангайн бүс нутагт гадаргын болон газар доорх усны нөөцийн ихэнх хэсэг агуулагддаг, усны нөөцийн нөхөн сэлбэгдэх чадавхи өндөр байдаг.
Говийн бүс дэх газар доорх усны ордууд усны нөхөн сэлбэгдэх чадвар муутай, хэрэв усны нөөцийг урт удаан хугацаанд тасралтгүй шавхаж ашиглах бол усны түвшин нь буурах, шавхагдах эрсдэлтэй, усны ууршилт өндөртэй. Ийм эрсдэл нь цаашид бүс нутгийн хэмжээнд хуурайшилт бий болох, цөлжих аюулыг дагуулна.
Энэ бүс дэх усны ордуудыг ашиглах нь маш эмзэг, бүс нутгийн тэнцвэрт байдлыг хадгалах асуудалд хүргэнэ.
Иймээс говийн бүсийн газар доорх усны ордын усны нөхөн сэлбэгдэх бодит боломж, тэжээмжид тулгуурлан ашиглах бодлого явуулах, үүний тулд иж бүрэн судалгааны ажил явуулах шаардлагатай.
Өмнийн говьд “Оюутолгой”, “Тавантолгой”, Шивээ овоо, Цагаан суврага, Ухаа худаг, Нарийн сухайт болон бусад орд газрыг ашиглаж эхлээд байна.
Эдгээр уул уурхайн үйлдвэрүүдэд ашиглах усны хэмжээ 2013 он гэхэд доод тал нь 130,0 сая.м
3-ээс давах төлөв ажиглагдаж байна. Энэ хэрэгцээг бүс нутгийн онцлогоос хамаарч зөвхөн газар доорхи усны нөөцөөр хангаж байгаа юм.
Цаашид энэ бүс нутаг дахь уул уурхай, үйлдвэрлэл, бусад усны хэрэгцээг газрын доорх усаар 2016-2017 оны түвшинд хангах боломжгүй болж байгааг газар доорх усны ашиглах боломжит нөөц, ус хэрэглээний хэтийн төлөвийн харьцуулсан судалгааны үр дүнгээр тогтоож байгаа юм.
-Усны нөөцийн судалгаа явуулах шинжлэх ухааны үндэслэлтэй нэгдсэн арга зүйтэй болох шаардлагатай байна. Тухайлбал:
Газрын доорх усны нөөцийн судалгааны ажлууд маш тааруу хийгдэж байгаа юм. Тухайлбал голын ай савд орж байгаа болон гарч байгаа усны хэмжээг тооцож /Усны баланс/ гаргах боломжийг бүрдүүлэх,
Мөн түүнчлэн хур тунадас /шиврээ бороо,бороо, шүүдэр, цас, мөндөр/, ууршилт болон ууршил, ус хөрсний үе давхаргыг нэвтрэн орж газрын доорх усны түвшин рүү шилжих хөдөлгөөнийг /шүүрэлт /, гадаргын ба газар доорх үндсэн урсац, голын ай сав дах усны хуримтлалын өөрчлөлтийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай,
Тухайн ай савын хил хязгаараар орж ирэх гадаргын болон газрын доорх усны хэмжээ, шилжилт хөдөлгөөнийг 3 хэмжээсийн дагуу тодорхойлж, 4 хэмжээсээр компьютерийн загварт оруулах,
-Усны нөөцийн судалгааны ажлуудыг БОНХЯ захиалж судалгаа шинжилгээний байгууллагауудаар хийлгэж байгаа ч энэ нь хангалттай биш юм.
Харин захиалгын дагуу судалгаа явуулах боловсон хүчний болон судалгааны тоног төхөөрөмжтэй судалгааны байгууллага байна уу, эсвэл шинээр байгуулах уу гэдэг асуудал цоо шинээр тавигдаж байгаа болно.
Нэн тэргүүний ээлжинд усны нөөцийг судлах гүнзгийрүүлсэн судалгааны ажлууд хийгдэх шаардлагатай мэдээж төрийн зүгээс энэ асуудалд анхаарах цаг болсон гэж үзэж байна.
-Манай улсын хэмжээнд байгаа усныхаа нөөцийг хэрхэн зохистой ашиглах, усны үнэ, тариф ямар байх зэрэг асуудал тулгамдаж байдаг. Үүнд:
Нэгдүгээрт бид хэрэглэж байгаа усныхаа нөөцийг бүртгэж, тоолж байна уу, хэдий хэмжээний усыг газрын дороос, хэдий хэмжээтэйг гадаргын уснаас ашиглаж байгааг нарийн тооцоолохгүй байна.
Хоёрдугаарт усыг зохистой хэрэглэдэггүйгээс усны алдагдал их хэмжээтэй гардаг.
Гуравдугаарт усны үнэ бодитой биш байгаа нь усыг хэмнэх тухай ойлголтыг хэрэглэгчдэд төрүүлж чаддаггүй их хэмжээний нөөцийг алдаж байна.
Усны нөөцийн ашиглалтУсны зөв зохистой, үр ашигтай хэрэглээг иргэд, аж ахуйн нэгжид төлөвшүүлэхэд усны үнэ, тарифын асуудал чухал,
Усыг зохистой хэрэглээнд алдагдалгүй, хэмнэлттэй, бага бохирдуулан, дахин ашиглах зарчим байх ёстой.
Гэхдээ хэрэглээнд хамгийн оновчтой үнэ, тарифыг хэрэглэх мөрдүүлэх нь хамгийн чухал асуудал. Жишээ нь уул уурхайд ашиглаж байгаа усны үнэ юм.
Усны тухай хуулинд Усны нөөцийг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашиглахад “ус ашигласны төлбөр”-ийг төлнө гэж заасан .
Засгийн газрын 2009 оны 350 дугаар тогтоолд зааснаар 1 м
3 ус ашигласны төлбөрийг Ашигт малтмал олборлох, баяжуулах, зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулахад 150 төгрөг, орон сууцны иргэд 319 төгрөг, аж ахуйн нэгжид 852 төгрөг байхаар тогтоосон байдаг.
Улсын хэмжээнд 2010 оны байдлаар 553.0 сая.м
3 усыг хэрэглэсэн тооцоо байна. 2010 оны дүнг 2005 оны үр дүнтэй харьцуулан үзвэл: Мал аж ахуйн ус хэрэглээ 1.5, усалгаатай тариалангийнх 2.5 хувь, эрчим хүчнийх 3.8 дахин нэмэгдсэн, усан цахилгаан станцын ус хэрэглээ хасагдсан байна.
Нийт хэрэглээний 80 хувийг газар доорх уснаас хэрэглэсэн нь 443.0 сая. м3 ус болж байна. Бид газар доорх усыг түлхүү, гадаргын усыг бага хэрэглэгдэг байна.
Тухайлбал: Байгалийн усны эргэлтээр түргэн нөхөгдөн сэргэдэг гадаргын усаар нийт хэрэглээнийхээ 20 хүрэхгүй, харин нийт нөөцийн 2 хүрэхгүй хувийг эзэлдэг, газар доорх усаар хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг хангаж байна.
Уул уурхайн үйлдвэрлэлд ус ашигласны төлбөрийн хэмжээг хамгийн багаар буюу 1 литр ус ашигласаны төлбөрийг 15 мөнгө байхаар тогтоосон байдаг. Энд бидний алдагдал байсан.
Харин Монгол улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай ” 327 дугаар тогтоолд зааснаар Галба-Өөш, Долоодын говийн сав газарт уурхайн зориулалтаар 1м3 ус ашигласны төлбөр 959 төгрөг буюу өмнөхөөс 6.3 дахин нэмэгдсэн байна.
Ингэснээр олон тэрбум төгрөгөөр улсын төсвийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, усны нөөцийг хэмнэх, байгаль орчныг хамгаалах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.
Жишээлбэл Уул уурхайн үйлдвэрлэлд жилд 100 сая.м3 -ээс дээш ус ашиглаж байгаа бол 100.0 гаруй тэрбум төгрөг хуримтлуулах боломж бүрдэж байна.
Усны хэрэглээХүн амын болон мал аж ахуйн ус хэрэглээг дараах байдлаар ангилж болно. Үүнд:
Хотын хүн амын ус хэрэглээ: Орон сууцанд оршин суудаг иргэдийн ус хэрэглээ /200 литр/,
Гэр хороолол дахь зөөврийн ус хэрэглэдэг /6-8 литр/,
Төвлөрсөн шугамнаас ус хэрэглэдэг иргдийн /7-9 литр/,
Зуслан, хувийн орон сууцтай иргэдийн ус хэрэглээ /5-6 литр/,
Мал бүхий болон бага хэмжээний газар таралан эрхлэгч иргэдийн
/судалгаа байхгүй /
Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн ус хэрэглээ:Орон сууцанд оршин суудаг нэг иргэн 1998 онд 450 литр ус хэрэглэж байсан бол 2011 онд 200 гаруй литр буюу ус хэрэглээ 2 дахин буурсаныг судалгаагаар тогтоосон байна.
Энэхүү бодит үр дүн эх үүсвэрээс хэрэглэх усны хэмжээг 2 дахин бууруулсан, энэ хэмжээгээр бусад өсөн нэмэгдэх хэрэглээг усаар хангах боломжийг бүрдүүлсэн.
Хүн амын тоо нь өөрөө ус хэрэглээг тодорхойлдог үндсэн үзүүлэлт. Нийслэл хотын хүн ам хэдий олон байна, ус хэрэглээ төдий чинээ их болно.
Хотын хүн амын тоо өдгөө 1.3 сая болсон, бараг 60 хувийн ус хэрэглээ ихээхэн доогуур түвшинд байгаа. Иймээс иргэдийн одоогийн ус хэрэглээг нэмэгдүүлэх арга бол орон сууцжуулах,
Энэ нь нэг иргэний хоногийн дундаж ус хэрэглээ 7-9 литр байгааг доод тал нь 150 литр болгох шаардлага гарч ирнэ. Одоогийн ус хэрэглээг 16-20 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй болно.
Хөдөөд 2011 оны байдлаар: инженерийн хийцтэй 13678 худаг,
энгийн уурхайн 25953 худагтай,
Малчдын өвөлжөө, хаваржаанд гар худгийн 70 гаруй , инженерийн хийцтэй худгийн 30 гаруй хувь нь ашиглагдаж 25 гаруй сая малыг усаар хангах ба бусад мал сүрэг нь цас, мөсний усаар ундаалдаг.
Зун, намрын бэлчээрт инженерийн хийцтэй худгийн 60 гаруй, гар худгийн 30 гаруй хувь ашиглагдаж 30 орчим сая малыг усаар хангадаг. Үлдэж байгаа мал сүрэг гол, горхи, борооны тогтсон усаар ундаалдаг.
Манай улс 40 саяас дээш толгой малтай байхад жилийн усны хэрэгцээ 100 сая.м
3 - ээс давж байдаг.
Харин малчин өрхийн ус хэрэглээ 3,0 сая.м
3 орчим, хөдөөгийн зарим малчин өрхийн ус хэрэглээ туйлын бага өдөрт 10 литр хүрдэггүй,
ДүгнэлтМанай улсын нийгэм, эдийн засгийн үндсэн хэрэглээ /Хүн ам, ХАА, Үйлдвэр /нь газар доорх цэнгэг усны нөөцийн олборлолтод суурилагдсан байна.
Манай улсын хэмжээнд газар доорх усны нөөцийн байгалийн болон ашиглалтыг хянах мониторинг байхгүй байгаа нь нөөцийн бүрдэлт, нөхөн сэргээлт, хомсдол, бохирдолтын талаар дорвитой дүгнэлт хийж цаашдын чиг, хандлагыг тодорхойлоход бэрхшээлтэй байна.
Байгалийн усны нөөцийг нөө¬цийг өвөл, хавар, зун, намрын улиралд болон ус дутагдалтай бүс нутагт хэрхэн хуваарилах, томоохон уул уурхайн үйлдвэрлэлд нөөц хүрэлцэх үү, эс хүрэлцэх талаар усны нөөцөд тулгуурлан ашиглах менежментийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна.
Газар доорх цэнгэг ус нь стратегийн эрдэс баялаг гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч , түүний ашиглалт, хамгаалалт, судалгаанд томоохон өөрчлөлт хийх цаг болжээ.
Өмнийн говь дахь газар доорхи усны нөөцийг их хэмжээгээр уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах нь байгаль орчин, бүс нутгийн хуурайшилтад ихээхэн нөлөөлөл үзүүлэх, орон нутгийн хүн ам, мал аж ахуй, газар тариалан эрхлэх боломжийг хязгаарлах төлөв ажиглагдаж байна.
Усны нөөцийн судалгаанд төрийн зүгээс шинжлэх ухааны арга зүйн үндэслэлтэй бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх нь стратегийн ач холбогдолтой юм.