Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Гадаад худалдааны алдагдал 3.4 сая доллар болжээ

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2014 оны эхний 2 сард 1.208 тэрбум долларын гадаад худалдаа хийжээ. Үүнээс 594 сая нь экспорт бол 613.9 сая нь импорт байна. Гадаад худалдааны эхний 2 сарын алдагдал 19.3 сая доллар болсон байна. Өнгөрсөн оны мөн үед 305 сая долларын алдагдалтай харьцуулахад 93%-иар буурчээ.

Зөвхөн хоёрдугаар сарыг харвал 273.4 сая долларын экспорт, 246.8 сая долларын импорт хийсэн байна. Энэ сард гадаад худалдааны алдагдал 3.4 сая доллар болж сүүлийн жилүүдэд байгаагүй доод түвшинд хүрчээ. Нэгдүгээр сард гадаад худалдааны алдагдал 15.9 сая доллар болж буурч байсан юм.

Өнгөрсөн оны эхний хоёр сартай харьцуулахад гадаад худалдааны эргэлт 8.3%, импорт 24.3%-иар буурсан бол экспорт 17.5%-иар өссөн байна.

Импорт өнгөрсөн оны долдугаар сараас хойш тогтмол буурчээ. Импортыг даган гадаад худалдааны алдагдал ч долдугаар сараас хойш 7 сар дараалан буурч байна. Гэхдээ өнгөрсөн оныг харвал эхний 2 сар импорт буурч байсан ч 3 дугаар сараас буцаж өссөн байна. Тиймээс энэ оны эхний 2 сарын импорт, гадаад худалдааны алдагдлын бууралт цаашид  бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан үргэлжлэн буурах нь эргэлзээтэй юм.



С.Болд