Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Зэсийн баяжмалын экспорт 37 хувиар өсөв

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол улс эхний 2 сард 594.6 сая долларын экспорт хийжээ. Үүний 81.9% буюу 487.5 сая доллар нь эрдэс бүтээгдэхүүний экспорт байна. Өнгөрсөн жилийн мөн үеэс эрдэс бүтээгдэхүүний экспорт 10 орчим хувиар өссөн байна.

Энэ оны эхний 2 сард зэсийн баяжмалын эскпорт 186.5 сая доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 37.2%-иар өсчээ. Нийт 122.6 мянган тонн баяжмал экспортолсон байна. Зэсийн баяжмалын экспорт нийт экспортын 31.3%-ийг эзэлж байна.


Нүүрсний хувьд 2 сая тонн нүүрс экспортолж, 108.6 сая долларын орлого олжээ. Нийт экспортын 18.2% болж байгаа аж. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортолсон нүүрсний хэмжээ 16.6%-иар өсссөн ч нүүрсний үнийн бууралтаас хамааран орлого 11.6%-иар буурчээ.

Газрын тосны экспорт 67.3%-иар өсч, 97.3 сая доллар болжээ. Эхний 2 сард 1 сая баррель газрын тос экспортолсон байна. Газрын тосны экспорт нийт экспортын 16.3%-ийг бүрдүүлжээ.

Төмрийн хүдрийн экспортын орлого мөн л 20%-иар буурав. 778 мянган тонн хүдэр экспортолсон нь хэмжээний хувьд буураагүй ч үнийн дүн нь 68.5 сая доллар болж, 19.1%-иар буурсан байна. Нийт экспортын 11.5%-ийг эзэлж байна.Харин алтны экспорт 121.6%-иар өсчээ. Нийт 1.5 тонн алт экспортолж, 62.7 сая долларын орлого олсон нь нийт экспортын 10.5%-ийг бүрдүүлж байна. 


С.Болд