Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани, “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа аж. Anne Lauvergeon, Simon Thompson нарыг ТУЗ-ийн хараат бус захирлаар томилохоор болжээ.
Anne Lauvergeon нь 1999-2011 онд “Арева Групп”-ын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн чиглэлээр олон жилийн туршлагатай мэргэжилтэн юм байна. Тэрбээр “Американ Экспресс”, “Водафон” зэрэг дэлхийд тэргүүлэх олон компанийн ТУЗ-ийн хараат бус захирлаар ажиллаж байжээ
Simon Thompson нь АМЕС, “Сандвик”, “Англо Голд Ашанти”, “Русал” зэрэг компанийн хараат бус захирлаар ажиллаж байсан, геологич мэргэжилтэй юм байна.
Дашрамд дурдахад “Рио Тинто”-гийн экс Гүйцэтгэх захирал
Том Албанез Энэтхэгт төвтэй цайр, төмрийн хүдэр, зэс, эрчим хүчний чиглэлээр
ажилладаг Vedanta
Resources компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байгаа ажээ.
С.Эрдэнэ