ОХУ-ын Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпораци /ТЭПК/ нь Элегест коксжих нүүрсний ордыг ашиглах төслийн хүрээнд Кызыл-Курагино төмөр зам барих компанийг шалгаруулах шалгаруулалт зарлажээ. Гэрээний дүн одоогоор тодорхойгүй бөгөөд нийт 410 км төмөр зам барих төсөл 156 тэрбум рублиэр үнэлэгдэж байна. Төмөр зам барих ажлыг ирэх 6 дугаар сард эхлүүлж, 2018 оны 1 дүгээр улиралд дуусгахаар төлөвлөсөн аж. Мөн энэ чиглэлийн төмөр замаар Тувагийн Улуг-Хемскийн нүүрсний сав газарт олборлолт явуулж буй Оросын Evraz group, Хятадын төрийн өмчит China coal, Северсталь компаниудын нүүрсний тээвэрлэлтийг давхар хийгдэх аж.
Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн
корпораци нь Элегестийн ордыг 20 жилийн хугацаанд ашиглах лицензийг өнгөрсөн
оны 4 дүгээр сард авсан билээ. Энэхүү ордын
ашиглалтад 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх тухай тус компанийн
захирал Руслан Байсаров мэдэгдсэн юм. Эл ордоос олборлох нүүрсээ Хятад, Өмнөд
Солонгос, Япон болон Энэтхэг зэрэг оронд нийлүүлнэ. Руслан Байсаровын мэдэгдэж
буйгаар Элегестийн ордоос жилд 15 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж буй.
Э.Од