Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Катерпиллар” корпорацийн Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК хамтран “Шилдэг оператор” шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна. Энхүү тэмцээн нь уул уурхайн салбарт тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн үзэсгэлэн “MINETECH 2014”-ийн хүрээнд зохиогдож буйгаараа онцлог юм.
Операторуудын хувьд уг тэмцээнийг өндөр нэр хүндтэй бөгөөд авьяас чадвар сорьсон тэмцээн гэж үздэг билээ. Энэхүү тэмцээн “Катерпиллар”-ын тоног төхөөрөмжийг хамгийн сайн жолооддог операторчныг тодруулахаас гадна САТ машин найдвартай төдийгүй хамгийн сайн чанартайг харуулдаг билээ. Тэмцээний үеэр операторууд “Катерпиллар”-ын хамгийн сүүлийн үеийн техник, технологийн дэвшлил, хүчин чадлыг мэдрэх төдийгүй түүнийг хэрхэн эзэмшсэнээ шалгаж, ур чадвараа сорьдог юм.
Операторууд САТ тоног төхөөрөмж дээр янз бүрийн даалгавар хийж гүйцэтгэх бөгөөд тэрхүү гүйцэтгэлээрээ мэргэжлийн ур чадвараа харуулдаг.
Тэмцээнд оролцогчдод механизмын (M) ангилалтай, КАТ-ын хүнд машин механизмын операторын сертификаттай байх шаардлага тавигдах бөгөөд нэг компаниас 5 хүртэлх оператор оролцохыг зөвшөөрөх аж.
Тэмцээнд
-CAT Excavator
-CAT Wheel Loader
-CAT Motor Grader
-CAT Dump Truck зэрэг машин ашиглах юм.
“Шилдэг оператор” шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 26-ны өглөөний 09:00 цагт “Вагнер Ази” ХХК-ийн Хорин хоёрын товчоонд байрладаг тоног төхөөрөмжийн талбайд эхлэх ажээ. Мөн өдрийн өглөө 8:30 цагаас Саппорогийн автобусны буудлаас Хорин хоёрын товчоо руу “Вагнер Ази” компанийн автобус үйлчлэх юм байна.
Тэмцээнд оролцогчдыг 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл bilgee@miningmongolia.mn, taivan_e@wagnerasia.com цахим шуудан болон 314877, 99095791, 99130817 дугаарын утсаар бүртгэж байгаа аж.