Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Роснефть” компанийн Ерөнхийлөгчтэй уулзлаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг ОХУ-ын Роснефть компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг олон жилийн хугацаанд Роснефть компани Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж ирсэнд талархаж буйгаа илэрхийлж, өнгөрсөн жил хуралдсан Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар жилд ОХУ-аас Монголд 1.0 сая тонн хүртэл хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх талаар ярьсныг онцоллоо.

Түүнчлэн Монгол Улсад баригдах газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий газрын тосыг олон улсад байдаг 3 улс хоорондын солилцооны зарчмаар нийлүүлэх боломжийг судалж байгааг  илэрхийлжээ.

Байгалийн хийн дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дайруулах боломж байдгийг хөндөж ярьсан байна. Монгол,Орос улс хамтарч Асгатын мөнгөний ордыг ашиглах бие даасан хамтарсан компани байгуулах, технологийн туршилт болон технологийн сонголт хийх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг байгааг мөн  тэмдэглэсэн байна.

Энэ ордыг эргэлтэнд оруулах шийдвэр дээр дурьдсан Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас гарсан байдаг.

Мөн Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг 100 хувийн төрийн өмчийн “Эрдэнэс МГЛ” ХХК-д нэгтгэн зохион байгуулах, корпорацийн хэлбэрээр ажиллуулах, компанийн засаглалыг сайжруулж, бие даасан хараат бус мэрэгжлийн удирдлагаар хангах, яваандаа нээлттэй компанийн хэлбэрт шилжүүлэх бодлого баримталж байгаа талаар ярьж, энэ шийдвэртэй холбогдуулан Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын төрийн өмчийн төлөөллийг “Эрдэнэс МГЛ” ХХК хэрэгжүүлэх болсон талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг  танилцуулжээ.

Роснефть компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин Роснефть компанийн газрын тосны нөөц, болон олборлож буй газрын тосны хэмжээ, дэлхийд дээгүүрт орж байгааг дурдаж,  түүнчлэн Роснефть компанийн олборлож буй түүхий тосны нэгж өртөг бусад орны компаниудаас хамгийн бага байгааг  онцолсон байна.


Г.Идэр