Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын газрын тосны экспортын татвар нэмэгдэнэ

Ирэх 4 дүгээр сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 0,7% буюу 2,6 ам.доллараар нэмэгдэхээр болж байна. Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 14-ний хооронд дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 108,08 ам.доллар байжээ. ОХУ-ын Сангийн яамнаас “60-66-90” татварын системийг “55-60-90” болгон өөрчилсөн билээ. 

Тиймээс газрын тосны бүтээгдэхүүний татварын журмын дагуу ирэх сард экспортын татвар одоогийн 384,4 ам.доллараас нэмэгдэж, 387 ам.доллар болох юм. Монгол улсын импортын гол бүтээгдэхүүн бензиний экспортын татвар одоогийн 345,9 ам.доллараас  348,3 ам.доллар болон нэмэгдэх аж.

2014 оны ОХУ-ын бензиний экспортын татвар

 

сар

Тонн тутамд

Үнэ /1 тонн/

1 дүгээр сар

+9,1 ам.доллар

360,9 ам.доллар

2 дугаар сар

-19,3 ам.доллар

347,6 ам.доллар

3 дугаар сар

-1,7 ам.доллар

345,9 ам.доллар

4 дүгээр сар

+ 2,4 ам.доллар

348,3 ам.доллар