Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

390 саяын ГШХО оржээ

Монголбанкнаас энэ оны эхний 2 сарын Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг гаргажээ. 2 дугаар сард 204.9 сая ам.долларын ГШХО орсон нь өмнөх сарынхаас 22.8 сая доллар буюу 12.5%-иар өссөн байна. Өнгөрсөн 5 дугаар сараас хойш нэг сард орсон хамгийн өндөр ГШХО 2 дугаар сард бүртгэгдлээ. Эхний 2 сард 390.5 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт Монгол улсад оржээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ГШХО-ын хэмжээ 181.3 сая доллар буюу 31.7%-иар буурсан байна. Гэхдээ 2013 оны сүүлийн 4 сард нийт 285.5 сая долларын хөрөнгө оруулалт орсонтой харьцуулахад ГШХО өсч байгааг дээрх тооноос харж болно.

Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр урсгал дансны алдагдал 146.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 73%-иар буюу 396.1 сая ам.доллараар буурчээ. Алдагдал буурахад дараах хүчин зүйл нөлөөлсөн байна. Барааны гадаад худалдааны дансны алдагдал 233.5 сая ам.доллараар буурч, 31.0 сая ам.долларын ашигтай гарсан, үйлчилгээний худалдааны алдагдал 51%-иар буурч 120.5 сая ам.доллар, орлогын дансны алдагдал 17%-иар буурч, 91.5 сая ам.доллар, урсгал шилжүүлэг 131%-иар өсч 34.5 сая ам.доллар болжээ.

С.Болд-Эрдэнэ