Орос улс байгалийн асар их баялагтай Алс Дорнодыг хөгжүүлэх томоохон хөтөлбөр боловсруулж, тус бүс нутгийн яамыг хүртэл шинээр байгуулаад байгаа билээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнод дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч Юрий Трутнев энэ бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх боломжтой төрийн өмчит компаниудын жагсаалтыг бэлтгэсэн байна. Тодруулбал, төрийн оролцоотой томоохон аж ахуй нэгжүүдийн толгой компаниудыг нүүлгэн шижлүүлэх юм. Жагсаалтыг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд баталсны дараагаар олон нийтэд танилцуулах гэнэ. Одоогоор мэдэгдэж байгаагаар энэхүү жагсаалтад “Роснефть”, “Газпром”, “Транснефть”, “Алроса” зэрэг компаниуд багтжээ.
Э.Од