ОХУ-ын Сангийн яам офшор
компанийн эсрэг анхны хуулийн төслийг танилцуулаад байна. Аж ахуйн нэгж
гадаадын “охин” компаниасаа, харин хувь хүн гадаад байгууллагын
орлогоосоо татвар төлөхөөр шинэ хууль заажээ. Компаниуд тодорхой бус
орлогоос 20%, Оросын компанид хувьцаа эзэмшигчид 13% татвар төлөх аж.
Үүнээс гадна татварын тодорхой хөнгөлөлттэй орны компанид 1% л
эзэмшилтэй Оросын аж ахуйн нэгж, хувь хүн торгуультай.
Татварын
хувь хэмжээг маш өндөр тогтоосноор офшор компанийг ямар ч ашиггүй болгох
нь хуулийн гол зорилго аж. Гэхдээ охин компаниудаас илүүтэй офшор
бүтцээр дамжин Оросын компаниудыг эзэмшиж буй гадны иргэдэд чиглэж
байгаа тухай төслийг боловсруулсан хуульчид онцолжээ. Ийм иргэд нь
Оросын хувьцаанаас ашиг орлогыг шууд бусаар татвар багатай орноор
дамжуулан авч, маш бага татвар төлдөг байна.
Э.Од