Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Эрдэнэс Тавантолгой”-гоос авлагаа нэхэн жагсав

Яг одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн оффиссын гадаа тус компанийн гэрээт компаниуд жагсаал зохион байгуулж байна. Тодруулбал Баруун Цанхийн уурхай дээр гэрээт олборлогчоор ажиллаж байгаа “Хишиг Арвин Индустриал”, Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн консорциум болон уг консорциумтай хамтран ажилладаг компаниуд жагсаж байгаа аж.

Жагсаал зохион байгуулах шалтгаан нь “Эрдэнэс Тавантолгой” компани гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй байгаатай холбоотой юм байна. 20 гаруй гэрээт компаниудын дунд нийт 60 тэрбум гаруй төгрөгийн өрийн сүлжээ үүссэн хэмээн компаниудын төлөөлөл хэлж байна. Ханган нийлүүлэгч хэд хэдэн жижиг компани дампуурч байгаа бол томоохон компаниуд нь банкны зээлийн барьцаанд эд хөрөнгөө эхнээсээ хураалгаж эхэлсэн хэмээн жагсагчид ярьж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь жагсагчидтай уулзаж, гэрээт компаниудад тодорхой хугацаанд төлбөр төлнө гэдгээ мэдэгдсэнээр жагсаал тарж байгаа аж.

Баруун Цанхийн уурхайн олборлолт өнгөрсөн сарын 28-нд бүрэн зогссон хэмээн олборлогч компаниас нь мэдээллээ. Олборлож гаргасан 1 сая тонн нүүрснээс экспортын ачилт хийгдэж байгаа юм байна.


С.Болд-Эрдэнэ