Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй олон улсын уул уурхай, газрын тосны “Mongolia Mining-2014“ үзэсгэлэнгийн үйл ажиллагаа уламжлал ёсоор “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд 16 орны 120-иод компани оролцож, бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа юм. Тус үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга “Mongolia Mining үзэсгэлэнг зохион байгуулж эхэлснээс хойш тасралтгүй өргөжсөөр Монголын хамгийн уул уурхайн хамгийн чухал үзэсгэлэн боллоо. Аль ч салбарт ажиллаж байсан ч компаниуд хэдий чинээ хурдтай технологийн шинэчлэл хийнэ төдий чинээ өрсөлдөөний давуу талтай болдог. Mongolia Mining үзэсгэлэнгийн гол зорилго уул уурхайн салбарынханд дэлхийн технологийг дэргэдээсээ сонгох бололцоо олгодог” хэмээн нээлтийн үеэр онцолсон юм.
Мөн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Уул уурхайн яамны дэд сайд О. Эрдэнэбулган Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зэрэг хууль тогтоомжуудыг УИХ-аар батлан гаргасан хэмээн тодотголоо.
Г.Идэр