Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ-ын газрын тосны экспортын татвар 2,8%-иар буурна

Ирэх 5 дугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар 10,9 ам.доллараар буурах аж. Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр 3 дугаар сарын 15-аас 4 дүгээр сарын 15-ны хооронд дэлхийн зах зээл дээр Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 105,5 ам.доллар байжээ.

Орос улс газрын тосны бүтээгдэхүүний “55-60-90” татварын шинэ системийг энэ оны 2 дугаар сарын 1-нээс мөрдөж эхлээд байгаа юм. Үүний дагуу ирэх сард газрын тосны экспортын татвар тонн тутамд 2,8%-иар буурч 376,1 ам.доллар, дизель түлш 244,4 ам.доллар болох юм. Монгол улсын импортын гол бүтээгдэхүүн бензиний экспортын татвар одоогийн 348,3 ам.доллараас буурч 338,4 ам.доллар болох аж.

Оросын газрын тосны экспортын 1-2 дугаар сарын орлого 15,12 тэрбум ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,6%-иар буурсан байна. Харин бензиний экспортын хувьд 1 дүгээр сард нийт 461,7 сая ам.долларын орлого олсон нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 19,7%-иар буурсан үзүүлэлт юм.   

2014 оны ОХУ-ын бензиний экспортын татвар

 

сар

Тонн тутамд

Үнэ /1 тонн/

1 дүгээр сар

+9,1 ам.доллар         

360,9 ам.доллар

2 дугаар сар

-19,3 ам.доллар

347,6 ам.доллар

3 дугаар сар

-1,7 ам.доллар

345,9 ам.доллар

4 дүгээр сар

+ 2,4 ам.доллар

348,3 ам.доллар

5 дугаар сар  

-10,9 ам.доллар

338,4 ам.доллар


Э.Од